Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-09.00 цагт Пума империал зочид буудлын хурлын танхимд “Хүүхэд хамгааллын нийтлэг бодлого”, “Хүүхэд хамгааллын журам” баримт бичгийн төслийг сайжруулах хэлэлцүүлэг  эхэлсэн байна. -09.00 цагт ЭМШУИС дээр Дүрс оношилгооны олон улсын хурал нээлтээ хийнэ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хурлыг нээх бөгөөд 16 орны төлөөлөгчид хуралд оролцоно. -09-17 цагийн хооронд Төв ХААН банкинд байрлах "Улаан гэр" галерейд ЕБС-ийн багш нар урлагийн боловсролын хичээлийн заах шинэ арга зүйд суралцана. -10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д “Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэг болно. -10.00 цагт нийслэлийн 33 дугаар сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Би чадна” тэмцээн, өдөрлөг болно. -11.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоотод МҮХАҮТ, Оюуны Өмчийн Газар хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Газарзүйн заалтаар бараа бүтээгдэхүүнийг бүртгүүлэх, боломжит шинэ бүтээгдэхүүнийг илрүүлэх, газарзүйн заалт бүртгүүлэхэд дагаж мөрдөгдөх журмыг танилцуулах, газарзүйн заалтын эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Түүнчлэн зураасан код, логистикийн хэлтэсээс мэдээлэл хийх аж. -11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд өмгөөлөгч Ч.Энхээ, М.Ганбаатар нарын талаар "Өдрийн сонин"-гийн удаа дараагийн дугаарт нэр хүндэд халдсан материал нийтлэгдсэн учир эдгээр өмгөөлөгчид няцаалт хийнэ. -11.00 цагт “Мишээл” экспо төвд “HORECO-2013” буюу зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний хангамжийн үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд Соёл, урлаг, аялал жуулчлалын яамны газрын дарга Б.Маргад, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нарын албаны төлөөлөгч оролцоно. -11.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд / Орчлон сургуулийн замын эсрэг талд/ Архи, согтууруулах ундаа худалдаалах, тусгай зөвшөөрөл олгох , Архигүй цэнгээний газар шалгаруулах журам гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтэс, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүд оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болно. -11.40 цагт Хөдөө аж ахуйн биржийн туршилтийн арилжаа ноолуураар эхэлнэ. Байршил: 50 сургуулийн хажууд Диана цэцэрлэгийн арын 60-1 гэдэг ягаан байшингийн зүүн талын орц, 5 давхарт болно. -12.00 цагаас ШУТИС V байранд 1,1 сая австрали долларын үнэтэй геологийн 3-н хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлтийг хийдэг ВУЛКАН цогц програм хангамжийг бэлэглэнэ -12.30 минутаас Монгол ньюс мэдээллийн төвд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний Супер" лигийн Бүх оддын талаарх хэвлэлийн хурал болно. -12.30-14.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Орбит дахь 106 дугаар сургууль эцэг эхчүүддээ тайлан тавьж, сургуультай танилцах уулзалт зохион байгуулна. Энэ үеэр хотын захын сургуульд “Ном”, “Авьяас” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг тайлагнах юм. Эцэг эхчүүд нэг өдөр хүүхдүүдийнхээ сургууль дээр өнжиж хичээл хэрхэн явагддагийг сонирхуулах аж. -12.40 цагаас Орос 14-р сургууль дээр "Сочи-2014" олимпийн наадмыг угтан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлөөс хамтран "Веселые старты" тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд орос хэлний сургалттай 1, 3, 23-р сургууль, Плехановын нэрэмжит бага сургууль болон Орос 14-р сургуулийн сурагчид оролцох юм. -14.00 цагт Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ЭМЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай. Хуралд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар оролцоно. -14.00 Хангарьд ордны 14 давхарт нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар Ахамдын орон сууц-4000 хөтөлбөр болон Газрын харилцаа, хот төлөвлөлт барилгажилтат гарч буй зөрчлийг таслан зогсоох тухай НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийн тухай хэлэлцэнэ. -15.00 цагаас Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар үг хэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunnu:
Orosuud zailaldaa...mongold mongoloor bich l dee...
2013-04-05