Хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцэж байна

img

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд өнөөдөр “Пума империал” зочид буудлын хурлын танхимд хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөлдөж байна. Энэ үеэр “Хүүхэд гэр бүлийн шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулах байгууллага бүр дагаж мөрдөх, “Хүүхэд хамгааллын журам”, хүүхэдтэй ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хүрээнд дагаж мөрдөх, “Хүүхэд хамгааллын нийтлэг бодлого”-ын баримт бичгийн төслийг иргэд, байгууллага зохих талуудын оролцоотой дахин сайжруулах зэрэг асуудлаар хэлэлцэх аж. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хэлэлцүүлж батлуулах бөгөөд Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү баримт бичгийн төслийн нэгдсэн танилцуулгыг хийх юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

alimaa:
Xvvxdin erxig xamgaalax xuul tuxai xuul b.na uu
2017-09-19
болормаа:
таалагдлаа би ч гэсэн өөрөө яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилладаг
2014-03-18
mnmnmnmn:
Hobd aimgiin Bulgan sumand stagdaa buudsan huuhduudiig ymar baidlaar baribchilj abch ybsnyg bid bugdeeree zuragtaar harlaa huuhdiin erh ymar baidlaar zochigdoj baina hun buudsan huuhduudiig omoorch baigaa ybdal bich huuhduuded huch hereglej baigaa n zui bus ybdal uund huuhdiin erhiig hamgaalah baiguullaga anhaaral tabih heregtei
2013-04-07