Хүний эрхийн илтгэлийг УИХ-д өргөн барина

img

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл"-ийг өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаа “Уул уурхай ба Хүний эрх”, “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал”, “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт”, “Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилт” гэсэн дөрвөн бүлэг бүхий илтгэлийг бичсэн аж. Энэхүү илтгэлийг УИХ-д хүргүүлсэнээр Хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг оруулсан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ