
УИХ-ын 2013 оны хаврын чуулган нээлт өнөөдөр 10.00 цагт эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын хаврын чуулган нээснийг албан ёсоор мэдэгдлээ. Чуулганы нээлтэд 74 гишүүнээс 59 нь ирж, 79,7 хувийн ирцтэйгээр ийнхүү эхэлж байна. Хаврын чуулганы нээлтэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд лоозонтой ирсэн харагдана.
Тэд ширээний өмнө "Төрийн алба төрлийн алба боллоо", Ард түмэн өрийн дарамт, үнийн өсөлтөд дарагдлаа", “Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөө цөөнхийн дуу хоолойг боомилох нь ардчиллын үлгэр жишээ болох уу” гэх мэт үг бичсэн лоозонг эгнүүлэн тавьжээ.
УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож байгаа бөгөөд яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ