“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжинэ

img

  Нийслэлийн хэмжээнд албан ёсоор нийслэлийн удирдлагад орон сууцны өргөдөл гаргасан 10 000 гаруй иргэн байснаас 1700 гаруй ахмад дайчин, өндөр настнуудын орон сууцыг шийдвэрлэжээ. Одоогоор орон сууцны өргөдөл хүссэн 8000 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц хөтөлбөр” гэж үзэж байна гэдгийг тэрээр онцолсон юм.  “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах боломжтой байх юм байна. Гэхдээ тухайн иргэний амьдрах орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхгүй, нийслэлийн өмчлөлд байлгах юм.  Тодруулбал, нийслэлийн өмчийн нийтийн орон сууцанд оршин суух иргэн түрээсийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд ашиглалтын зардлаа төлөн амьдрах юм байна. “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн санхүүжилтийг нийслэл болон орон нутгийн төсөв, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөр, хандив тусламж, бусад эх үүсвэрээс  бүрдүүлж, 2016 онд ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд хамгийн гол нь оршин суугчидтай хийх гэрээг маш ойлгомжтой, хатуу хийх ёстой. Ямар нэг байдлаар бусдад худалдсан, бэлэглэсэн зөрчил гаргавал хэрхэн нөхөн төлүүлэх тухай гэрээндээ тусгах ёстой гэдгийг хэлж байлаа.  Нийслэлийн Засаг дарга, ахмадын орон сууц хөтөлбөр бол Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа анхны томоохон зорилтот хөтөлбөр юм. Гэхдээ үүнийг ахмадуудын асрамжийн газар гэж ойлгож болохгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргежийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлүүдэд үзүүлэх томоохон дэмжлэг юм. Тиймээс энэ асуудлыг дэмжин, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин 10:
Энэ асуудлаа одоо болтол өргөн бариагүй, авсан арга хэмжээ байхгүй байгаа юм уу. Худлаагаасаа баахан асуудал болоод, өөрсдөө нэр төрийн төлөө, албан тушаалын төлөө явахаас өөр юугаа хийдгийн. Үнэн бодитой амьдралтай юм хийгээч... Ахмадуудын нэрийг барьж дээд суудал, дээд албан тушаалд ойртох гэсэн ойрхон байгаа хүмүүс битгий ахмадуудаар тоглоом хийгээд бай....
2024-10-23
ХАЙЖ БНА:
дОГСОМ ОВОГТОЙ БАЯРБААТАР САЙНБУЯН ОВОГТОЙ СОЁЛМАА НАРЫГ ХААНА АМЬДАРДГИЙГ ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААРАЙ 10 САЯ ТӨГРӨГ ЭЭЛЖ БАЙРАНДАА СУУЛГАЧААД ЭЭЖЭЭРЭЭ ХӨӨЛГӨЖ ГАРЧААД МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ШҮҮХЭЭС ЗУГТААД НУУГДАЖ АМЬДАРЧ БАЙГАА МЭДЭХ ХҮН БАЙВАЛ 88603950 УТСААР ХЭЛЖ ТУСЛААРАЙ ЭЭЖ НЬ ТЗ ЫН ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ ХИЙДЭГ ХҮҮХДЭЭ ХААНА АМЬДАРДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙГАА
2013-04-07
ЗОЧИН:
ЯМАР ТЭНЭГ ЭЭЖ ААВ ГЭХЭЭРЭЭ ҮР ХҮҮХДЭЭ УС ЗӨӨЛГӨЖ НҮҮРС УХУУЛАХЫГ ХҮСДЭГ БНАА ТЭНЭГ МАЛ ЮМДАА
2013-04-07
зочин:
ЭНЭ УЛС ТӨРЧИД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л НЭГ САЙХАН ШОУ ХИЙХ ЮМ АА ЭНЭ УДААГИЙНХ НЬ АХМАДЫН ОРОН СУУЦ ЮМ БНА НОДЛИН 6% Д ОРОХ ГЭЖ ХАЙРАН САЙХАН ХАШАА БАЙШИНГАА СУЛ ЗАРСАН ДААНЧ ЯАВДАА
2013-04-07
лллл:
нууц гэсэн гар үнэн тэнэг мал байнаа
2013-04-05
nuuts:
Oron suutsiig zogsooj ger horoollo hogjuultsgeey mongolchuudaa tsagiin tsagt hudal yaridag shuudeee ter barih geed baigaa mongoo taraachaach tegj l ih iluuded bgaa yum bol Oron suuts naidvargui shuuu gazar hodlohod gert arai gaigui uldne harin naidvargui oron suutsand bayats darulaal duusna shuuu
2013-04-05
nuuts:
Ta buhen urgrlj hudla helj mongo zavshdag mongolchuudaa oron suuts gej yarihaa bolyo oron suutand amidraad huuduud jini zalhuu bolj duusna ene bol amidral bish uuu
2013-04-05