МИАТ-ийнхэн С.Билэгсайханыг эсэргүүцэж байна

img

МИАТ ХК-ийн ажилтнууд   Бодлого, төлөвлөлтийн газрын захирал С.Билэгсайханы хариуцлагагүй, увайгүй үйлдлийг эсэргүүцэн өргөх бичиг барьжээ. Түүнийг бүрэн эхээр нь толилуулав. Өргөх бичгийг Төрийн Өмчийн Хороо, МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралд гэж хаягласан байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өргөн барьсан уг бичигт “Үндэсний тээвэрлэгч, МИАТ төрийн өмчийн хувьцаат компанийн 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ 136 дугаар аялал техникийн болон цаг агаарын шалтгаанаар хоёр хоног саатаж зорчигч үйлчлүүлэгчиддээ хүндрэл учруулсандаа МИАТ ТӨХК гүнээ хүлцэл өчихөөр 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг 30 минутад хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийсэн билээ. Уг хэвлэлийн хурлын мэдээлэлтэй холбоотойгоор өргөх бичиг хүргүүлж байна.

Манай компани түүхийнхээ  80 гаруй жилийн хугацаанд Монгол оронд иргэний агаарын тээврийн эх үндсийг тавьж, Монгол улсыг олон улсын агаарын тээврийн найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхийн төлөө Нислэгийн аюулгүй ажиллагаа г найдвартай хангаж, чанартай, үр өгөөжтэй, агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тээвэрлэгч компани болохоор эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Английн Скайтракс (Skytrax) судалгаа үнэлгээний байгууллагаас үйлчилгээний аудит хийж Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үйлчилгээний төвшинг 3 одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ оны нэгдүгээр сард Европын холбоо EASA-гийн шалгалтад амжилттай шалгагдаж тус байгууллагаас олгосон гэрчилгээний хэрэгжилтийг бүрэн хангаж байгааг баталгаажуулснаас гадна Боинг 767 маягийн агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг авч чадсан. Мөн өнгөрсөн оны сүүлчээр БНСУ-ын иргэний нисэхийн байгууллагаар гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага болсноор тус улсын бүртгэлтэй Боинг 737 агаарын хөлгүүд, түүний эд ангид техник үйлчилгээ хийх зөвшөөрлийг авсан. Энэ нь манай компанийн ажилтнуудын ур чадвар, нөр их хөдөлмөрийн илрэл бөгөөд компанийн нэр хүнд, үйл ажиллагаа олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нотолгоо юм.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийг тойрсон асуудлаар асар их сөрөг мэдээлэл цацагдаж байгаагаас үүдэн нийгэмд үндэсний тээвэрлэгч компани, түүний аюулгүй найдвартай ажиллагаа, зорчигч хэрэглэгчдийн итгэл найдвар алдагдах, зорчигчдын урсгал багасахад нөлөөлж байна. Ийм үед компанийнхаа төлөө чин сэтгэлээсээ үнэнч шударгаар ажиллаж байгаа жирийн ажилтнууд, хамт олны талаар буруу ташаа ойлголт төрөх ёсгүй гэж бид үзэж байна.

МИАТ ТӨХК  өнөөдөр цаг үеийн хүндхэн байдалд байгаа билээ. Ийм үед сэтгэл санаагаа нэгтгэн компаниа зөв чиг хандлагаар удирдан залж, хэтийн чиг хандлагыг тодорхойлон удирдах ёстой компанийн зарим удирдлага олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь зорилгоосоо хэт хазайсан, өөрийн байр суурийг өсгөх гэсэн,  хулгайч, хуурмаг хүмүүсийн дунд ажиллаж байгаа мэт дүр зургийг олон нийтийн дунд  тарааж байгаа нь компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа төдийгүй өнөөгийн Ардчилсан Засгийн газар, шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэж байгаагийн тод илрэл гэж бид  үзэж байна.

Хэвлэлийн бага хурал дээр сүр дуулиан тарьж, үнэнч шударгаа илэрхийлээд байсан Бодлого, төлөвлөлтийн газрын захирал маань компани даяараа онгоц, зорчигчдыг хэрхэн яаж авчрах тал дээр ажиллаж байхад ганц удаа ч шуурхай хурал, зөвлөгөөнд зохион байгуулаагүй, өөрөө оролцоогүй, 3 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрандаа огт харагдаагүй бөгөөд бид асуудал шийдүүлэх гэж орох тоолондоо цоожтой хаалга мөргөж байсан. Хэрвээ компаниа гэсэн сэтгэлтэй, зорчигчид, үйлчлүүлэгчидээ санаа зовж байсан бол ямар ч ажилтай байсан ажлынхаа байранд байх ёстой байсан байх.

Шинээр томилогдсон зарим удирдлагын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, компанийн ажилтнуудыг ажлаас гарах өргөдлөө бич гэж шахан дарамтлах, үндэслэлгүйгээр хардаж сэрдэх, гүтгэх, хууль бус үйлдэл хийхийг шахан шаардах төдийгүй ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг аливаа тендерт шахах хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж байна. Өөрсдийнх нь хууль бус үйлдэл бүтэхгүй болохоор зорчигч, үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж, хүлцэл өчих үед санаатайгаар үймүүлэн бусниулж, гүйцэтгэх удирдлагыг үндэслэлгүй буруутгах үйлдэл гаргаж байгаа төдийгүй Ардчилсан намын даалгавар мэтээр компанийн ажилтнуудад ойлгуулан тайлбарлах оролдлогыг хийж байна. Энэ тайлбар нь бидний дэмждэг Ардчилсан намын нэр хүндийг агаарын тээвэрчдийн дунд санаатайгаар унагаах гэсэн үйлдэл гэж ойлгож байна.

Ийнхүү мэргэжлийн бус удирдлага, чадваргүй боловсон хүчний балгаар МИАТ компанийн нэр хүнд гаднын түншүүдийн өмнө унаад байгаагаас гадна нисэхийн нарийн мэргэжлийн онцлогт нийцэж ажиллаж чадахгүй байгаа эдгээр удирдлагын ур чадвар сайжрахыг хүлээх боломжгүй юм. Удахгүй болох IATA IOSA-Аюулгүй ажиллагааны аудит ирэх долоо хоногт болох тул үүсээд байгаа нөхцөл байдал  удирдлагын мэргэжлийн төвшинд байх ёстой гэсэн компанийн Үндсэн зааврын шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна.

Иймд Гүйцэтгэх захирлын удирдлагад ажилладаггүй, мэргэжлийн үйл ажиллагаагаа ойлгодоггүй шинээр томилогдсон Бодлого, төлөвлөлтийн газрын захирал С.Билэгсайханыг мэргэжлийн боловсон хүчнээр яаралтай сольж, тус компанийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү” гэсэн байна. Өргөх бичигт МИАТ ТӨХК-ийн хамт олон бүгдээрээ нэгджээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Setgegdel:
Yilchlegchees no garaad irehiig n harii ldaa kk ineed hyrchihlee. Batnaran bolood ehner Minjmaa n yasiin, kk yahaaraa ch hamaatan bolchihdogiin, manaihan neeree tuilshirhaa bolimooriin.
2013-04-08
салмаар байна:
Жаргалсайхаан одоо болио. Орхон та хоёр нийлж их юм нааш цааш гүйлгэсэн одоо болно.Ганболд,Бат,Алтантуяа та нар Орхоны команд байсан нь үнэн. Араас нь очих нь ч үнэн. Наад компани та нарын шуналд сөхөрлөө. Монголын ард түмэн чөдрийн ганцаасаа салахгүй шүү. МИАТ та нараас бол харин салмаар байна.
2013-04-07
ТӨХ дарга Цогтбаатараа:
Эрүүл мэндийн салбарынхан Удирдлагаа хамт олон дундаасаа сонгохоор шийдсэн байна. Хамгийн зөв шийдвэр энэ мөн. МИАТ-ынхан бид бас удирдлагаа дундаасаа сонгомоор байна. Бидэнд тийм ардчилалын эрх өгөөч ТӨХорооны шинэ даргаа. Бид Орхоны бөгс долоогч нараас нэг ч хүн гаргахгүй. Бид тэднээс салмаар байна.
2013-04-07
Hongkong:
GERTEE HARIMAAR BNA TA MUU NAR ONGOTSOO NISGELDEE BAINGA L HOTSOROOD HYLEELGEJ BHIIMAA
2013-04-07
0810:
huuchin darga nar hi shorongoos udirdaad huuchin butets hi ajillaj baigaa yum bna Tos dotroosoo gedeg dee Bilegsaihan ene zergiin ajliig hiilgui dee Gadnaas l hun tavij baij saijirna Nohod ezeneesee tuhailbal ORHON HOROLSUREN ERDENEBILEG BAT-ERDENE naraasaa urgelj aij baigaa Yun orgoh bichig ajlaa l bod
2013-04-06
ynen yg:
idsen uusniig huuli gej baidag yum bol gargaad irne....MIAT bol ner hyndtei olon hynii ajil amidrald dem boldog tergyylegch company.bilegsaikhan ajilaa uguud ,ajilchidaas uuchlalt gyigaad ter nam yum uu....buisnes ch yumuu uuriinhuu chaddag zyilee hiisen deer baikhaa....tsaashid ajillakh ner nyyr ch bhgyi bolloshd,neekh shuugiangyi ogtsordoo......zuwluj baina
2013-04-06
ynen yg:
nisekhiin ajiliin ontslog gej baidag yum.tiim uhaantai tolgoitoi yum bol uuruu suraad ajild orohgyi yasan yum,hynii medlegiig,olon jil ajilsan turshlagiig n hudlaa hamaatan sadan gaar n duulian bolgoj tenegtej baiga uhamsargyi medleggyi Zochid yu bichij bgaagaa ch medehgyi munhaguud l bga
2013-04-06
ynen yg:
gants MIAT iig ,nisekhiin ajiliig mededgyi munkhag bilegsaikhnii helsen ygeer nisekhiin ajiliig dugnej bga teneg garuud ,yugaa ch bichij bgaagaa medehgyi bgashdee
2013-04-06
ynen yg:
ter hamaatan sadandaa bish,ajilaa sain meddeg surtsan hymyys l ajillaj bgashdee
2013-04-06
Itgel:
Miatiinxan ger bylceg.bilegcaixanii zob byzar bylaig ag n arilgax l xeregtei
2013-04-06
Zochin:
Ajilaa medehgui hun bolih l heregte.
2013-04-05
zochin:
estoi ineed hurchle,bulhai ni tsuhuigad irheer aij deeduu l ni zohion baigulj de,ajilchid ni garin usgee zurahgui bol ajilasa halagdana gj aigad zursan bgashd,hamsatnuud ni dandaa deeguur alband bga yum chin bitii shudarga zuil helsen huniig hudlaa hamt olnii ner barij uguisge,naad arga chin butehgui kommunizmin huuchin arga.
2013-04-05
Zochin:
Ajilaa medehgui hun bolih l heregte.
ЗОЧИН:
БИЛЭГСАЙХАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА НААД ЖАГАА ЧИНЬ ХАМААТАН НАРААРАА ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН БОЛООД ХАМТ ОЛОН ГЭЭД ХУЦАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ,
2013-04-05
зочин:
Орхон, Хоролсүрэнгийн урласан Пирамид нурахын өмнөх эцсийн аргаа хэрэглэж байна. Гансүх сайдын алдаанаас болж Орхоны Орлогч байсан Жаргалсайханыг томилсон. Энэ сохор алдааны үр дагавар нь энэ. Жаргалсайханыг томилход МИАТ-ынхан ийм юм болноо гэдгийг ярьж л байсан. МИАТ-ын эрх ашгийн төлөө эдгээр дээрэмчидтэй тэмцсэн хүн МИАТ-д байдаг юм шүү.МИАТ-ынхан хэлдэг тэмцдэг байсан. Харин одоо тэр хүмүүсийг гаргах болсон байна.ЖАРГАЛСАЙХНЫ АХ ДҮҮ НАР НЬ БҮГД БААТАРЧУЛУУН, БАТНАРАН, ЭХНЭР МИНЖМАА ЭНХЦЭЦЭГ ЗА ЗА ТООЧООД БАРАГДАХГҮЙ НЬ ДЭЭ,ХЭТЭВ Ч НЭГ Ч,НЯМСАЙХАН ГЭХ МЭТ БҮГДИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИХ НО ГАРЧ ИРНЭЭ,ҮНЭН ҮГ ХЭЛСЭН БИЛЭГСАЙХНЫГ ХАВЧИЖ ХУДАЛ ХЭЛЭЭД ХАМТ ОЛОН ГЭЖ 10 ХҮРЭХГҮЙ ХАМААТНАРАА ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БИЧИГ ХИЙЖ БАЙХ ГЭЖ МИАТ ын АЖИЛЧИД БИД ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН ОРХОНЫ ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДӨӨС САЛМААР БАЙНА ЕРӨНХИЙ САЙД АЛТАНХУЯГ, ГАНСҮХ НАРУУДАА ,,,,,
2013-04-05
Setgegdel:
Yilchlegchees no garaad irehiig n harii ldaa kk ineed hyrchihlee. Batnaran bolood ehner Minjmaa n yasiin, kk yahaaraa ch hamaatan bolchihdogiin, manaihan neeree tuilshirhaa bolimooriin.
Орхоны гар хөл бологсод:
Жаргалсайхаан одоо болио. Орхон та хоёр нийлж их юм нааш цааш гүйлгэсэн одоо болно.Ганболд,Бат,Алтантуяа та нар Орхоны команд байсан нь үнэн. Араас нь очих нь ч үнэн. Наад компани та нарын шуналд сөхөрлөө. Монголын ард түмэн чөдрийн ганцаасаа салахгүй шүү. МИАТ та нараас бол харин салмаар байна.
2013-04-05
дампуурч байгаа:
МИАТ дэндүү ах дүүсэг бүлэг хүмүүс болсон нь үнэн дээрээс нь сүүлийн боломж л гарвал иддэг завшдаг нь ч үнэн. лав онгоцонд өгдөг хоол гэж авах юмгүй болсон байна лээ. билетны үнэ өсөж байгааг нь бодоход хоол үйдчилгээ нь тэнгэрт гармаар тэхэгэл бүх зүйл эсэргээрээ болоод байгаа.МИАТханд бие өмөөрөөд байх юм байхгүй
2013-04-05
зочин:
энэ 17 чингэлэг спиртийн наймаачин мангас яагаад Нисэхэд нисч очсон юм бэ
2013-04-05
didi:
MIATiin zahirliig ni yaraltai soliochee Altanhyag saidaa. Avilgachin huniig yund ni bailgasan yum. Management gedeg chini nisegchees oor shuu dee.
2013-04-05
halmok:
miat aldaa gargalaa gehed bilegsaihan tend ochij asuudaltai holboogui yum yaridag ni yostoi uvaigui archaagui amitanii shinj.. er hun bol bish yum bna...
2013-04-05
ажилчин:
МИАТ- д мэргэшсэн олон сайхан хүн байсаар байтал энэ чухал салбартаа алиа салбадайг шахдаг чинь түмэн буруу шүү Алтанхуяг хүү минь.Энэ хүнд бялууны хэлтэрхий олдохгүй байгаа бол буриад зоны дунд багийн дарга олдохтий.
2013-04-05
лхагва:
Монгол улсын иргэн гэж л байдаг болохоос намын иргэн гэж юу байхав дээ альч нам гарсан монгол хүн л нэг монголоор солигдож байгаа шүүдээ бүү бачимд
2013-04-05
лхагва:
Одоогийн МИАТ-ынхан өмнөх үеийнхнийхээ байгуулсан бүтээж бий болгосноор нэр төр хийх хэрэггүй өнөө үеийн та нар өмнөх үенхнийхээ нэр төрийг харин ч идэж ууж үйлчлүүлэгчид болон улс орноо хохироож байна шүү ичээчээ ээ ээ ээ
2013-04-05
зочин:
Ардчилсан нам дээрээ олонд танигдсан хэдхэн хүнтэй ер нь боловсон хүчин байхгүй шахуу нам даа.Төрийн эрхэнд хагас дутуу гараадахсан чинь улаан хувьсгалчаас өөр юм байдаггүй ээ
2013-04-05
лхагва:
Монгол улсын иргэн гэж л байдаг болохоос намын иргэн гэж юу байхав дээ альч нам гарсан монгол хүн л нэг монголоор солигдож байгаа шүүдээ бүү бачимд
тиймээ:
Ардчилалынханы намын харьяалалаар ажил мэдэхгүй хүнийг том албанд томилсоны үр дүн энэ дээ
2013-04-05
Тэмцэгчийг Дэмжээч:
Орхон, Хоролсүрэнгийн урласан Пирамид нурахын өмнөх эцсийн аргаа хэрэглэж байна. Гансүх сайдын алдаанаас болж Орхоны Орлогч байсан Жаргалсайханыг томилсон. Энэ сохор алдааны үр дагавар нь энэ. Жаргалсайханыг томилход МИАТ-ынхан ийм юм болноо гэдгийг ярьж л байсан. МИАТ-ын эрх ашгийн төлөө эдгээр дээрэмчидтэй тэмцсэн хүн МИАТ-д байдаг юм шүү.МИАТ-ынхан хэлдэг тэмцдэг байсан. Харин одоо тэр хүмүүсийг гаргах болсон байна.
2013-04-05
ТӨХ дарга Цогтбаатараа:
Эрүүл мэндийн салбарынхан Удирдлагаа хамт олон дундаасаа сонгохоор шийдсэн байна. Хамгийн зөв шийдвэр энэ мөн. МИАТ-ынхан бид бас удирдлагаа дундаасаа сонгомоор байна. Бидэнд тийм ардчилалын эрх өгөөч ТӨХорооны шинэ даргаа. Бид Орхоны бөгс долоогч нараас нэг ч хүн гаргахгүй. Бид тэднээс салмаар байна.
2013-04-05
Zochin:
Bileg saihan darga umnuh zasgiin gazriin uyed ene bulihaag ni ilchiljsen bol uuruu hohirj shorond oroh yumuu hen negen mungutei hunii daramtand bh bsan bhaaa. Harin odoogiin shinejleliin zasgiin gazart mungutei hun uilchilhee bolison ni uneheer zov. Huuuliin umnu mungu huchgui boloh tsag bolson .
2013-04-05
Zochin:
Mongol ulsad shudarga yos bii bolj bnaa. Umnu ni hun ugee chuluutei helj chaddaggui blaa. Helsench buh zuil mungutei hunii tald shoidegddeg bsan. Harin odoo bol huuli jinhene yosooroo heregjij bna. Tiimees bilegsaihan darga shig shudarga bus zuiliig ilchleh hun ushuu olon garah bh gej naidaj bna.
2013-04-05
Болио:
Жаргалсайхаан одоо болио. Орхон та хоёр нийлж их юм нааш цааш гүйлгэсэн одоо болно.Ганболд,Бат,Алтантуяа та нар Орхоны команд байсан нь үнэн. Араас нь очих нь ч үнэн. Наад компани та нарын шуналд сөхөрлөө. Монголын ард түмэн чөдрийн ганцаасаа салахгүй шүү. Та нараас бол харин салмаар байна.
2013-04-05
Эцэсийн арга:
Орхон, Хоролсүрэнгийн урласан Пирамид нурахын өмнөх эцсийн аргаа хэрэглэж байна. Гансүх сайдын алдаанаас болж Орхоны Орлогч байсан Жаргалсайханыг томилсон. Энэ сохор алдааны үр дагавар нь энэ. Жаргалсайханыг томилход МИАТ-ынхан ийм юм болноо гэдгийг ярьж л байсан. МИАТ-ын эрх ашгийн төлөө эдгээр дээрэмчидтэй тэмцсэн хүн МИАТ-д байдаг юм шүү.МИАТ-ынхан хэлдэг тэмцдэг байсан. Харин одоо тэр хүмүүсийг гаргах болсон байна.
2013-04-05
mongol:
oorsdoo barigdah bolood ireheeree Bilegsaihanaar oroldoj ehelj bna daa
2013-04-05
jargalsaihaniig:
jargalsaihan gej hujaag solioch...yu hiigeed bgaan be...\. iim ideechin uugaachingaar yu hiinee
2013-04-05
Ардчилагч:
Төрийн компанид дээрээс шахааны дугаар хорооны иргэд байнга л ирдэг шүүдээ. Агаарын тээврийн талаар а ч байхгүй юм чинь тиймэрхүү хов мовоор л ажлаа явуулна шүү дээ.
2013-04-05
Zochin:
MIAT-iin hoolnoos it garj bsan. Zarim ued hun tsoohon bol shuud uur nislegeer soli gj duraarabaashildag shde. Naad hunees chin umnu yalzartsan gazar bsan daa. Odoo l neg mundag tsarai gargaj bntr
2013-04-05
oyun:
bilegsaihan gej hun ih loilgolmjgui mongol hunii mos chanargui hun yum baiguullagaa aldaa gargaad hetsuu ued ni dargiigaa hajuudaa suulgachihaad teneg yumyariad suuj baidag ongotsnii uilchlegch nar ert tetgevert gardag hamag zaluu nasandaa ajlaa hiigeed gudamjind garah baisan yumuu ter darga ni avgaitaigaa neg baiguulagad ajillaj bolhgui gesen huuli baidag bol yu gej tomilson yumde eruul hun monuu naad bilegsaihan chini
2013-04-05
suren:
xurdan l asuudliig shiidex xeregtei dee
2013-04-05
Зочин:
Ардчилсан намын нэр төрийг эрүүл өвчтэй мэдэгдэхгүй үйлдлээрээ гутааж байгаа нөхөр дөө
2013-04-05
nyamdorj:
shorongoos huuchin darga nar ni money ogood asuudlig uls torjuuleed bna.
2013-04-05
Zalruulga:
Tolburtei niitlel shuu. Niitlelch G.Bolor
2013-04-05
irgenbm:
oilgohgvi ym,mongold bolovson hvchin baihgvi ym bol surgaj beldeed ajilaa hiilgeldee.iim metiin idej uuhaas oor ym bodhoo baizan nohdvvdiig choloolmoor ym.harhaas andashgvi muu zaraitaa nohor bna.
2013-04-05
mmmmmm:
miatiin lalaruuv ynen yum yarisan xynd durgyi xyrelgyi dee........
2013-04-05