“Эрүүл хүн-Их амжилт” нээлттэй өдөрлөг болно

img

  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Ази-Фарма ХХК хамтран “Эрүүл хүн-Их амжилт” нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Тус үйл ажиллагаа 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 11.00 цагаас дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ЕБ-ын 16-р дунд сургууль дээр явагдана. Өдөрлөгийн үеэр Ачтан эмнэлэгийн дотрын Их эмч Ц.Сэлэнгэ, Ачтан эмнэлэгийн Зүрх судасны Ахлах зэрэгтэй их эмч Б.Амраа, Клиникийн Нэгдсэн 1 дүгээр  эмнэлгийн дотоод шүүрлийн тэргүүлэх зэргийн их эмч Д.Буржгар, БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч Б.Энхжаргал, БГД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн нүдний их эмч Б.Алтанцэцэг нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж үйлчлэх юм. Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ