100 мянгын тоглолт 100 хувийн сэтгэлийн ханамж өглөө
“Харанга” хамтлага өчигдөр орой драмын театрыг доргиосон “Амьдрал” тоглолтоо хийлээ. 1989 онд яг ийм нэртэй, ийм сэтгэл ханамж үнэртүүлсэн тоглолт цоо шинэ бүхнийг тэр үеийн залууст төдийгүй, монголчуудад хүргэж байсан. Өчигдөр орой Харанга хамтлаг яг л тэр үеийн мэдрэмжийг эргэн сануулах шиг боллоо. 1989 онд драмын театрын дэргэд анх рок хамтлаг байгуулна гээд хэдэн банди нар гүйж явах үед дэмжиж ойлгох хүн хэдий цөөхөн байсан ч тэд ямартай ч хүссэндээ хүрсэн. Монголын рокын түүхэнд хэзээ ч дахин давтагдахгүй, өөрийн гэсэн түүхийг бүтээсээр тэд өдгөө 22 нас хүрчээ. Тэд театрынхаа 80 жилийн ойд зориулж ийнхүү фэнүүдтэйгээ хамт бут авсан юм. “Амьдрал”-ын зургуудаас сонирхоно уу.







































СЭТГЭГДЭЛ БИЧИХ