Хаврын чуулганыг нээлээ

img

УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийж, хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллага, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцлоо. Хуралдааны үеэр МАН, МАХН-ын гишүүд танхимыг орхиж гарсан бөгөөд МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Шударга ёс” эвслээс МҮАН-ын гишүүд, Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанд оролцсон юм.

 Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Намрын чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо.

Миний бие Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж сургууль, эмнэлэг, аж ахуйн байгууллагуудын ажилтай танилцаж иргэдийн санал бодлыг сонсон Тамсагийн газрын тосны үйлдвэр, Бичигтийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ онд Монгол Улс анх удаа газрын тос олборлогч орон боллоо. Дорнодын политехник коллеж анх удаагаа ажил олгогчийн захиалгаар хэдэн зуун мэргэжилтэй ажилчид бэлдэж тэд бүгдээрээ ажилтай болсон байна.” гэдгийг онцолсон юм.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн Ерөнхий хороо болон бүх шатны холбогдох байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хуулиа ягштал биелүүлэн сонгогч иргэдийн оролцоог хангаж, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударгаар зохион байгуулах үүрэгтэйг сануулъя. Улс төрийн намууд болон иргэддээ улс орныхоо эрх ашиг, үндэсний эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор энэхүү сонгуульд оролцохыг уриалж байна “ гэлээ.

Н.Бүжин Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Тэр ШТС-ын шахуургаар өөрийгөө буудах гэж байгаа хүий дүрстэй логог Петрвисын лого болгоё
2013-04-08
ard tumen:
MAN zasag barij bbh ueiig boduul odoo deerdej bgaa yum bishuu! ydaj l turiin alban haagchdiih ni chih zuulun bolson bnlee
2013-04-06
хөөрхий дөө:
Өөрсөдийнхөө өмнө зээлж авсан зээлээ юунд зарцуулсан болоод одоо ингэж жүжиглээд байгаа юм бэ. төр барьж байхдаа цалин тэтгэвэрийг нэмж байхгүй юу хийж байсан юм улсын хөрөнгийг хувааж идэж хахууль нааш цааш нь өгч байхыхаа оронд ядаж эмнэлэг сургууль цэцэрлэг байрьж байхгүй юу хийж байсан юм гээд асуувал асуух зүйл их байна даа
2013-04-05
uzegch:
L.Tsog guai gej neg gar Enhbayariig turiin terguun gej ireed l mangartah yum. Ter ni 2009 onii yrunhiilugchiin songuuliar unaad, odoo yal edelj baigaa horigdol bizdee. Bi zuudelj baina uu,herev zuudelj baigaa bol serchihgui yumsandaa gej...
2013-04-05
ард түмэн:
МАН-ыг төр барьж байхад ард түмэн цатгалан бүх зүйл сайхан байсан юмуу. Үүнээс л дор байсан ш дээ ӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙ ДЭЭР БАЙГАА ӨВСИЙГ ХАРЧИХААД ХҮНИЙХИЙГ ХАРААЧЭЭ!!!
2013-04-05
zochin:
Tsalin Tetgever nemeed inflyazaa barij chadahgui teneesee dor yum boldog sh dee. Ard tumen miniuhaalag baigaach ee.
2013-04-05