
Энэ сарын 2-3 нд шилжих шөнө Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг урд шөнө 02.00 цагийн орчимд баривчилсан байна.
энэ талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө. Гэмт этгээдүүд 17-19 насны хүүхдүүд байсан бөгөөд Ховд аймгийн Булган сумын дунд сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид аж.
Хэргийг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапар нар үйлдсэн болох нь тогтоогджээ. Уг хэргийн нотлох баримт болох галт зэвсгийг хураан авсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр нотлогдсон гарын хээ, гутлын мөр зэрэг нь шинжилгээнд тохирч байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ