Ундны усыг хянадаг камерууд эвдэрчээ

img

Нийслэлчүүдийн унд­ны усны эх үүсвэрүүдийн нэг нь Гачууртын “Хар усан тохойн бүс”. Тухайн хэсэгт 27 гүний худаг бий. Ундны усны бүс бол улсын онцгой обьект учраас хам­гаалалтад байна. Энэ үүр­гийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийнхан гүй­цэтгэдэг.

Уртаашаа таван км орчим үргэлжлэх бүс нут­гийг явганаар хамгаа­лах аргагүй. Тиймээс одоо­­гоос жил хагасын өмнө буюу 2011 оны найм­дугаар сард улсын төсвийн зард­лаар тухайн бүсийн эргэн тойрон таван км хүртэл хянах теле хянал­тын хэ­рэгс­лээр тоногло­сон. Дотоо­дын цэрэг, Нийс­лэлийн ус сувгийн удирдах газар хамтран “Ус хан­гамжийн эх үүсвэрийн обьектуудыг холбоо, до­хио­­лол, теле хяналтын хэрэгслээр тоноглох тө­сөл”-ийг боловсруулан, сонгон шалгаруулалтад нь “Сектех сервис” компани ялж байж. Ингээд худаг бүрт нэг, дээрээс нь бүтэн эргэдэг нэг, нийтдээ 28 ширхэг камерыг суу­рилуулжээ.

Тухайн үедээ алслагдсан обьектийг 36 дахин татаж, дүрсийг том­руулах чадвартай хэмээн онцолж байв. “Сектех сервис”-ийн захирал М.Бямбажав Хар усан тохой хавийг хянах тен­дерт ялалт байгуулж, амжилттай хийж гүй­цэтгэснээ Сүхбаатарын дүүргийн камерын тендерийн нээлтийн үеэр хэвлэлд ярьсан байдаг.  Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг бүрэн хянаж, хамгаалж чадахаар боллоо гэж тухайн үедээ бүгд магтаж байв. Харамсалтай нь өнөөдөр тэнд байрлуулсан 28 камераас ердөө дөрөв нь ажиллаж байна. Камер байрлуулснаас хэдхэн сарын дараа буюу одоо­гоос нэг жил орчмын өмнө долоон камер ажиллаж байсан. Түүнээс хойш зарим нэгийг нь зассан боловч буцаж эвдэрсээр өнгөрсөн сарын 20-нд ца­хилгаан тасраад ирэхдээ дөрвөн камер үлджээ. Нэг нь нийт газрыг бүтэн эр­гэл­дэж хянах зориу­лалттай нь. Худгуудын үүд нь гэ­рэлтэй учраас хөдөлдөггүй камерууд нь бас ч бо­ломжийн. Харин тэрхүү эргэлддэг камераар харанхуй болсон үед юм олж харна гэдэг туйлын хэцүү асуудал аж.

Саяхан Архангай аймгийн Эрдэнэбулган суманд цэвэр усны гүний худгийн үүдэнд 2.3 килограмм мөнгөн ус ас­га­сан явдал олон нийтийг цочирдуулсан билээ. Тиймдээ ч ундны усны эх үүсвэр гэдэг онцгойгийн онцгой обьект байх ёстой. Гадны хэн ч тус бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх ёсгүй. Гэвч “Хар усан тохойн бүс” болох тухайн газарт мал орно. Явган хүн нэвтэрнэ. Хамгаалалтын хашаа байхгүй, дээрээс нь Улиастай, Гачуурт орчмын айл өрхүүдтэй залгаа оршдог учраас иймэрхүү зөрчил гарах нь ойлгомжтой. Дотоодын цэргүүд хамгаалж байгаа боловч том талбайтай тус газрыг бүрэн хараандаа байлгах аргагүй. Тиймээс л тухайн бүсийг камер­жуулах ажилд онцгой ач холбогдол өгч байв.

 Гэвч сонгон шалгаруулалтад ялсан “Сектех сервис” компани чанаргүй каме­руудыг тэнд шахсан нь нэгэнт тодорхой боллоо. Байрлуулсан 28 камер нь бүгд “Geouision” брэн­дийнх аж. Тайваниас оруулж ирдэг эдгээр камер нь хасах 20 хэм хүртэл хүйтэнд ажиллах чад­вартай юм байна. Үнэ өртгийн хувьд ч хамаагүй хямдхан гэж энэ чиг­лэлийн бизнес эрхлэгчид хэлж байна.

Өвөлдөө үр­гэлжийн жавар, салхи шуургатай байдаг Туул голын ай сав бүү хэл Улаанбаатар хотын төвд ч ажиллах боломжгүй гэсэн үг. Тиймдээ ч өвлийн хүй­тэнд нэг, нэгээрээ чадхий­сээр өнөөдөр дөрөвхөн үлдсэн нь энэ бололтой. Дотоодын цэргийн 805 дугаар ангийнхан “Сек­тех сервис” компанид хандан энэ талаараа хүсэлт гаргаж байжээ. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд илгээсэн хүсэлтдээ “Уг камерын систем нь техникийн болон өвлийн улиралд хяналтын дуран нь хөлдөж хяналтгүй болох, дурангийн антенны тархалт муудах, камерын программ хангамж, үйлдлийн систем доголдох зэрэг эвдрэл ихээр гарч байна. Дээрх теле­хяналтын системийн про­цессор 2012 оны арван­хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хард диск нь гацаж, үйлдлийн сис­темийн программ устаж, ажиллахгүй болсон тул өөрсдөө үйлдлийн сис­темийг форматлав.

Иймд телехяналтын системийг хэвийн ажиллагаанд оруулж эвдрэл гэмтлийг засахад мэргэжлийн инженерийн туслалцаа шаардлагатай байгаа тул бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэж онцолжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Сектех сервис” компани нь тухайн камерын системд ердөө нэг жилийн баталгаат хугацаа өгсөн байна. Тиймээс нэгэнт уг хугацаа нь дууссан тул Дотоодын цэргийнхэнд даатгаад орхисон бололтой. Уг нь улсын онцгой обьектийг хянах ажилд ганцхан жилийн баталгаа өгмөөргүй юм. Улсын төсвөөс гаргасан хэдэн саяар тоологдох хөрөнгө хоёрхон жилийн нүүр үзэлгүй салхинд хийссэн нь энэ. Хамгийн гол нь нийслэлчүүдийн ундны усыг хангадаг нэг эх үүсвэр тэрчигтээ хараа хяналтгүй орхигджээ гэж хэлж болохоор байна. Энэ асуудлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэн нь анхааралдаа аваасай.

Эх сурвалж: Зууны  мэдээ сонин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Er n bolj bvtej bgaa yum bna uu??? Gegeeleg eyreg yum yuch bxgvi, tvlegdsen, evdersen, vnee nemsen geed....
2013-04-06
иргэн:
ээ чааваас даа энэ сэтэр зүүсэн мануухай нар юу хийж байна аа
2013-04-06
1212:
хотынхон сүйрхэд бэлэн л байгаа юм байна
2013-04-06
Цагдаа:
Хотын цагдаагийн дарга Батжаргалын компани. Хэлэхээр дарга нам дардаг юм. Урд нь Дархан хотын камерыг хийлгэж авилга авсан дарга даа. Май Батжаргалаа! Ахлагч ч гэсэн интернет ордгийн!
2013-04-06
хотын иргэн:
хотын энэ олон дарга нар юү хийаж байнаа ЭНЭ чухал асуудлыг янзлаачээ дарга нараа
2013-04-06
he he:
huivaldaj hiisen ajil iim l baigaa yum daa. us suvgiin Hangamjiin Batbayar, ingeneer Odsuren nariin l hiisen ajil daa
2013-04-05
irgen:
mongol ulsad ezen bn uu.toriin tolgoid bga darga nar yaj suudaldaa uldeh we gj bodohoos oor bodoh yum alga daa
2013-04-05
hariutslaga gej bna uu:
iim medeelliig niited taraah ni tiim ch sain zuil bish bolov uu. Ene baiguullagad darga gej baidag bolov uu. Ter hun yu hiideg bainaa.
2013-04-05
даваа:
УС сувгийнхан адаглаад тэр камеруудыг интернетэд ороод харчих чадваргүй юм гэнж үү? Инээдтэй байна. Тэнд бүх үзүүлэлт нь байж байгаа
2013-04-05
he he:
huivaldaj hiisen ajil iim l baigaa yum daa. us suvgiin Hangamjiin Batbayar, ingeneer Odsuren nariin l hiisen ajil daa
Irgen:
En heden AN ganchin garuud gol ajilaa hiigeesei. Hugiin hugiin ym hiih yam aa. Irged chin hetsuudlee shdee nuhuduu
2013-04-05
ipged:
yndnii yc xinaltgvi bolno gedeg chin yxel gecen vg dapiyxan apga xemjee abaa chee yc bol xvni epvvl baix ex vvcbep chvv dee
2013-04-05
1212:
энэ буруу шүү
2013-04-05