Үхсэн янгираас хамууны хачиг илэрчээ

img

  Монгол Улсад нэн ховордсон 28 амьтны нэг болох янгирын сүрэгт хамуу өвчин гарчээ. Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг Алтан Хөхий уулын Хэц хэмээх газарт гурван янгир үхсэн байсныг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн илрүүлжээ. Үхсэн янгирын толгой, эрүү, ам, хэвлийн, цээж , дөрвөн хөлийн үс халцарч, шархалсан байсан аж. Сэг замийг нь аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд Сарrа cibirieca, Sarcotes төрлийн хамууны хачиг олон тоогоор илэрсэн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkk:
chonoo ustgachihaad uy helhev dee
2013-04-05