МАН-ынхан шүгэлтэй жагсаал хийв

img

Үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн МАН-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсав. 300 гаруй хүн оролцсон энэхүү цуглаан, жагсаалыг МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр, Б.Бат-эрдэнэ, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүд толгойлон зохион байгуууллаа. Тэд энэхүү жагсаалаа “Эрх баригчдад амлалтыг нь сануулж, Шудрага ёсыг шаардах цуглаан” хэмээн нэрлэжээ. Хэд хоногийн өмнөөс тус намын гишүүд дэмжигчид хөдөө орон нутгаас ирж, өнөөдрийн жагсаалд ирж байгаа талаар мэдээлэгдэж байсан энэхүү жагсаалд МАН-ын гишүүдээс гадна дэмжигчид гэх хөгшчүүд голдуу цугласан байлаа. Харин туг дарцаг, уриа лоозонг нь гишүүд дэмжигчид гэх залуучууд  барин зогсож харагдсан. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Шинэчлэлийн Засгийн газар ард түмний амьдралыг доройтуулж байна. Би саяхан ард түмний амьдрал ямар байгааг өөрийн биеэр зах дээр очиж үзлээ. Хүнсний зах дээр махны үнэ тэнгэрт хадаж байна. Арга ядсан зарим нь хамгийн хямд үнэтэй гэгдэх малын гэдэс дотор худалдан авч байна. Атгахан гялгар уутан дотор элэг, бөөр, зүрх, сэмж, уушиг зэргээс жаахан жаахнаар нь нийлүүлсэн мах худалдан авч байна. Үүнийгээ набор гэж нэрлэдэг юм байна. Наранцэцэгийн тосыг саваар нь биш граммаар нь авахыг харлаа. Үнэхээр ард түмний амьдрал хүнд байна. Гэтэл нөөцийн мах худалдаална хэмээн тэрбумаар мөнгө зарцуулж байгаа ч энэ нь ямар ч үр дүнгүй нь харагдана. Өнөөдөр хүнсний зах дээр нэг кг үхрийн мах 1200 төгрөг байна” гэв. Түүний үхрийн махны үнийг 1200 төгрөг хэмээн “хэл хальтирахад” гишүүд дэмжигчид нь 12 мянга хэмээн засч “залруулав”. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улсын улс төрийн ууган хүчин, 220 мянган гишүүдтэй манай намыг доош нь хийх үзэгдэл хэрээс хэтэрч байна. Манай нам өнгөрсөн зуунд улс эх орынхоо тусгаар тогтнолыг бататгаж чадсан. Бидний өвөө, эмээ намын үзэл бодлыг  дэмжиж, бүтээн байгуулж ирсэн. Би цэл залуухан 22 настай байхдаа Сүхбаатарын талбайн баруун талын байшин дээр “Нам бол эрин үеийн нэр төр, нандин чанар мөн” гэсэн бичгийг харж, намынхааа батлахыг өвөрлөн алхаж явсан. Үнэхээр одоо л энэ үгний утга учрыг зах зухаас нь ойлгож мэдэж байна” гэлээ. Цуглааны индэр дээр тус намын эрхэм гишүүд ээлжлэн гарч, Ардчилал биш анархизм цэцэглэж байна, төрийн албыг төрлийн алба болгож байна, Чингис бондын өр 35 тэрбумд хүрчихлээ. Гэтэл ард түмний амьдрал дээшлэхгүй байна гэх зэргээр үгээ хэлсэн юм. Мөн угшил нэгтэй МАХН-ын нэгдэж, намын тугаа барьсан жагсагчид харагдаж байсан бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тайзан дээр гэрч үг хэлсэн. Тэрбээр “Би жилийн өмнө та бүхэн шиг ингэж, хүйтэнд хөрч, халуунд халж, шудрага ёсны төлөө тэмцэж явсан. Одоо ч гэсэн шудрага ёсны төлөө та бүхэнтэй нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна. Ардчилал, шудрага ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна” гэв Жилийн жилд хаврын “синдром” гэж нэрлэгдэх болсон жагсаал цуглааныг МАН-ынхан энэ удаад олны анхаарлыг татахуйц содон болгож чаджээ. Учир нь тэд жагсаал цуглаан оролцож, дэмжиж буй дэмжигчиддээ хөгшин, залуу гэлтгүй шүгэл тараан өгсөн аж. Харин тэд тайзан дээр үг хэлж буй намын нөхдөө дэмжин шүглийн дуугаар дэмжиж байгаа илэрхийлж байлаа. Шүглийн дуутай цуглааны төгсгөлд МАН-ын зүгээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болсоноо мэдэгдсэн. Уг шаардлагад Засгийн газарт хариуцлага тооцох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 280 мянгад хүргэх зэрэг 10 гаруй зүйлийг багтаасан  гэнэ. Уг шаардлагаа Төрийн гурван өндөрлөгт өгнө хэмээн МАН-ын гишүүд толгойлон, гишүүд дэмжигчдээ дагуулан төрийн ордны баруун талын хаалга руу жагсагчдийн цуваа хөдөлсөн юм. Улмаар Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Н.Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд уг шаардлагаа төрийн гурван өндөрлөгт хүргэж өгөхөөр дотогш орсон. Харин УИХ-ын чуулганд тоотойхон сууж харагддаг гишүүн О.Содбилэг “Ард түмний төлөө ажиллах боломжоор хангадаггүй ардчилсан Засгийн газар огцрох ёстой, Шудрага ёс, эрх тэгш боломж, цалин тэтгэвэр, баян хоосны ялгааг арилгаж чаддаггүй Засгийн газар огцрох ёстой” хэмээн цагаан хоолойгоор чангаар хэлж, жагсагчдийг толгойлон Төрийн ордныг нэг удаа гороолсноор энэ удаагийн жагсаал өндөрлөлөө. МАН-ынханы эрх баригч АН-ын эсрэг хийж буй энэхүү жагсаалыг харж зогсоход өнгөрсөн 20 гаруй жилд ард түмний амьдрал доройтсоор байсныг харах нүд нь “сохорсон” байсан юм уу” гэдгийг асуумаар санагдсанаа нуух юун.

П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ховд:
Ийм ганган улсууд жагсаал хийдэггүй юм аа. Инээдтэй байна. Үйтэн хуар дээлтэй, үнэтэй ноолууран пальтотой, бөөн брэнд байх шив дээ ай...
2013-04-08
76-d:
Төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь үнэн шүү. Манай байгууллагад л гэхэд ямар ч сонгон шалгаруулалт байхгүй АН-ын ахан дүүс гэж 60-аад хүн ажилд ороод байна. Гантөмөр сайд, Ургамалцэцэг сайд, З.Энхболд, Ц.Элбэгдорж, Алтанхуяг нарын хүн хамгийн олон орсон Эгчийн хүүгээс эхлээд уяачийн охин хүртэл
2013-04-08
ganaa:
Nyamdorj tsuglaand oroltsohgui yasan um bl doo tegbel ih zohih bsan da kkkkkk
2013-04-07
Gergi:
Minii nohor enhbauyriig snorond man hiicen baij odoo bidentei yagaad niileed ynavaa
2013-04-07
mels:
ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.
2013-04-07
Deegii:
Hogsnidiin hyycniig hodolgoh geed amand n snvgel hiicnihej ee
2013-04-07
сайнцог:
Эр хүнийг найзаар нь, охин бүсгүйг ээжээр нь, намыг дэмжигчээр нь үнэл гэж ямар үнэн бэ. Бүгдээрээ 2000 төгрөг өгөхөд жагсахад бэлэн тэтгэврийн хөгшчүүлб байншдээ. Бат-Эрдэнэ гэж нэг рольдоо үнэмшчихсэн Хэнтийн балай. Газар газрын тэнэг ганц нэгээрээ тэнэгтдэг байхад ганц Хэнтийнхэн яахлаар 3 гурваараа тэнэгтдэг байна.
2013-04-07
халзанах:
Авилгалч болгоны барина гэвэл МАН,МАХН-д хүн үлдэхгүй нь маш тодорхой. Шуудай төмсөнд нэг ялзарсан төмс хийхэд бүгд ялзардаг. Энэ бүх хүмүүсийг буруутгах хэцүү. Тэр Энхбаяр энэ намын сайхан залуусыг бүрэн эвдэж хаясан. Ялгаагүй бидний ах дүүс. Намын хандив гадгаар гаалийн Баатар, Барсболд нарыг төрүүлсэн. Тэд эхлээд хандив нэрээр цуглуулж дараа нь урамшиж улмаар цайрч өөрсдөө хусч өгсөн. Ингээд хотын М.Энхболд, Цэлмэг, Бадамжунай гээд түймэр ассан, лиценз Жаргалсайханаас эхэлж Хэрлэн хандив цуглуах гээд бүр баларсан, Батхуяг харинч гайгүй, Улаан, Буд, Чулуунбат,Тэрбишдагва, Насанжаргал, Жигжид нар насныхаа мөнгийг хийсэн. Дараа нь Сү.Батболд, Хүрэлбаатар, С.Баяр, Хүрэлсүх нар гаарч монголын татвар төлөгчийн халуун цусыг сорсон. Хурандаа генералууд алдаан дээр нь найрлаж эхэлсэн. АН-хан өөрийн эрхгүй амьдрахын тулд авилгачдын субъект болж хувь өгч ажил авч эхэлсэн. Ингэж монголын нийгэм сүйрсэн. Үүнийг таслан зогсоох гэсэн бурханы томилолтыг Элбэгээ, Тэмүүжин, Алтанхуяг, Бат-Үүл, Баабар нар авсан. Олон түмний дэмжлэг авсаар хүрээ тэлсээр байна. Авилгачдад гишгэх газар олдохгүй бухимдан профессорууд нь УИХ-ыг хаяж үнэхээр том онигоонд орлоо. Ялзарсан төмсөнд үүсдэг үсэрхийлдэг ялзмаг бактер бичил амьтан болох Баянсэлэнгэ ,Баасанхүү, Логийн Хог нар гарч байгаа нь олны нүдэнд бузараар төсөөлөгдлөө.
2013-04-07
төмрөө:
майн нэгэн мандтугай......манай нам сөнөтүгэй
2013-04-07
mels:
ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.ЭЛБЭГДОРЖОО сонгоно.Засгийн газараа хамгаална.
Bovka:
Oo ee mahnii vniig navc yngalaa...namaig toirood hvmvvc bvcnlee..oo ee
2013-04-07
Hoorhii:
Orovdmoor umaa.ehleed yyj idcen hvmvvcee gargaacnee.ter hereg n ilereh n gej aihdaa jagcaal hiij ynagah gej vzej bai cn um snig.conin bn snvv.olon jil tor barij bhdaa ardiinhaa amidraliig caijryylahgvi.eleg yysnignii nabor olon jil bolj bnaa.mahnii vnee saitar cydalj jagcaal hiihgvi dee
2013-04-07
Oogii:
Ene enhtvsnin gyai uay yriad ba um boloo..70jil mah nam tor barij bhdaa uay hiij irev.mahni vne 1200cn bisn.12000cn bisn.vher9900tsyl n.honi n arai baga..ingetlee amidralaac tasartla idej yyjee.jagcaalaaca omno hyrdhan snig denjiin 1000iin zahryy ocnood vnee medeedehgvi dee..ard tvmen ta nariin jagcaaliig ahij hanaj tsadahaa medehgvi idej yyh gej bn gej oilgoj bn..miatiin idej yycan garyydiin mongiig ylc hyraaj avmaar..hanaj tsadahgvi bna yy.hydlaa bitgii dbr ecgeecn
2013-04-07
onigoo:
onigoo, unemshilgui haragdaj bn. odoo le bidniig geh boljdee. Zuv zugeer hugjij yavsan chini odoo uruudaad bgaa yum baih l daa. Main bayriin jagsaal shig goyo le haragdaj bn.
2013-04-07
mongol:
nabor gedeg eleg uushignii tsugluulga chini ali hediin ta nariig erh barij bhad baij l bsan shdee odoo l harj bgaamuu
2013-04-06
иргэн:
одоо л нэг матарын нулимас унагаад л ард түмэн минь гээд л одоо л нэг юм санав уу ард түмэнээ ,үнэмшил алга аа
2013-04-06
mongol:
nabor gedeg eleg uushignii tsugluulga chini ali hediin ta nariig erh barij bhad baij l bsan shdee odoo l harj bgaamuu
ман(гас):
ИНЭЭЦГЭЭЧИХСЭН МАЙН БАЯР МАНДТУГАЙ ГЭЭД ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА
2013-04-06
ardt:
ene hvmvvs oorsdiin eh yambiin toloo vnheer vheh ni holgui bn daa hoorhii odoo l ard tvmen ymar heregteig medej dee hoorhii gazar buusan bn sh dee hogiin yum icheech dee ta bvhen
2013-04-06
ur dun:
Uursdiinh ni 20, tsaashilbal 70 garan jiliin ajliin ur dun gedgiig medehgui jagsaad bgaam bhdaa
2013-04-06
ardt:
ene hvmvvs oorsdiin eh yambiin toloo vnheer vheh ni holgui bn daa hoorhii odoo l ard tvmen ymar heregteig medej dee hoorhii gazar buusan bn sh dee hogiin yum icheech dee ta bvhen
gaagii:
Mah-1200 togrog. France-iin hatan khaan Maryad, ard tumend ideh talh alga gesen chini, tereer: tegvel yagaad tort idehgui bgaa yum gesen shig yum boljee.
2013-04-06
ман(гас):
ИНЭЭЦГЭЭЧИХСЭН МАЙН БАЯР МАНДТУГАЙ ГЭЭД ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА
хайрт ах лүндээд илгээх нь:
20 жил ардилсан нийгэмд амьдарчихаад юун баларсан коммунист сэтэлгээтэй юум яриад байна бэ. хуучнаа их л санагалзаж байх чинь. төр засгийн өндөрлөгт олон жил суучихаад хууль засаглалыг шинэчилэх сайжруулахад хувь нэмрээ оруулаагүй шүү дээ та. одоо цуглуулсан хэдэн зоосоо үр хүүхэдтэйгээ эвтэйхэн хувааж идээд тайван суумаар юум даа
2013-04-06
батка:
энхтүвшин монголчуудыг доромжилж байна. монголчууд үеийн үед өвөг дээдсээсээ малынхаа гэдэс дотор толгой шийрийг идэж ирсэн. аргаа ядсан нэг нь гэдэс дотор идэж байна гээд юугаа солиороод байгаа юум бэ аль улсын иргэн бэ чиний тэр 2 авгай солиод өчнөөн олон хүүхдээ гадаадад сургасан, болон хаузны мөнгө, хадгаламжинд нуусан 19 тэрбум төгрөгийг чи хэний карманаас авсан бэ ард түмний карманаас аваа биздээ аль эсвэл хадгаламж зээлийн хоршоо дампууруулахдаа завшсан уу
2013-04-06
Naiz:
Man chuudaa ta nar uls tur hiij baigaa bol shine sanaa onoo gargaach ee ulsiin hugjliin talaar ch yumuu yamar ve kkk ta nar chadahguil dee uuj idehdeel sain uls
2013-04-06
Zochin:
Zuragnuudiig harsan chini namaig bag baihad l boldog baisan bayariin jagsaal sanaand orchihloo. Humuus ni bugd bayasgalantai ineegeed nastanguud torgo durdan bulgaar omschihsono. Zovson yadarsan hunii tsarai neg ch algaa end xaxaxa.Eserguitsliin jagsaal tsuglaan gehed unemshil baga bna. MAN bolij uz! Uunii orond naad humuusee daguulaad Tuul goliinhoo hogiig tseverle! Arai ur dunteigeer.
2013-04-06
иргэн:
харин тиймээ, дэндүү тансаг юм байна, жагсаалаас өөр юм бодож олох хэрэгтэй, онигоо болоод байна шүү дээ
2013-04-06
Удирдагч:
МАН минь дээ,,, Та нар эхлээд УУСАН,ИДСЭН хүмүүсээ ИЛ гаргаа
2013-04-06
IRGEN:
ENE MAN-iinhan UURSDUU JIRIIN IRGENII NEG JILIIN TSALINGAAS CH UNETEI GUTAL HUVTSAS UMSCHIHUUD ARD TUMNII AMIDRAL MUU BAINA GEJ HASHGIRAAD BAIH UM. ICHDEGGUI UM BAIHDAA?
2013-04-06
gegee:
Emee ovoo nar oligarhuudtai tsug neg l zohitsohgui niilemj haragdaj bn daa, zaluus n haachsan yum be?!
2013-04-06
demberel:
Erh medlee aldagsadiin ulairal, 22 jil ajillasan humuus hoorhii tetgevertee garch hiih yumgui gudamd garaad hetsuudej bn daa. 22 jil ajillaa ta nariig humuus hen be gedgiig harsan medsen.Zovhon oorsdiinhoo toloo ajillasan bidnii toloo yu ch hiigeeguish dee.
2013-04-06
hadaa:
O.Enkhtuvshin dargaa Mahnii une 5000-9500 geed tseejil dee, olon davtaad baival tseejilchihne. Ooriihoo mongoor mah avch sur daa. Tegehgui bol humuus MAHN-1200 geed yasan hyamdhan, tsoohon gishuudtei nam bee geed oilgochihno shuu. Amjilt huseye!
2013-04-06
mongol:
Yamarch utga bhgui.ed nar ulsad yu hiij chadsan yum jagsahaas oor yu hiij chadh ve dee
2013-04-06