П.Жимсээ “Таван эрдэнэ” тоглолтоо хийнэ

Б.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Д.Тунгалаг анхлан дуулсанаар амилсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг энэ цаг үед дуучин Пүрэвжавын Жимсээ дахин сэргээн дуулсан.
Түүнчлэн МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын сор болсон бүтээлийг хит болгон дуулж чадсан түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болох ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ