
Агуу хайрын бэлгэдэл “Цагаан-Уул” цэцгээр овоглосон хайрын шүлгийн наадам 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Уг наадамд 143 найрагч шүлгэн хүлгээ сойсноос “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, Э.Бүжинлхам тэргүүн байр эзэллээ.
Харин МЗЭ-ийн ажилтан, яруу найрагч Н.Минжинсайхан, чөлөөт уран бүтээлч Г.Баяр, Э.Ганхүрэл нар удаах байруудад шалгарсан юм.
Мөн энэ үеэр зохион байгуулсан хайрын дууны шүлгийн уралдаанд 49 найрагч өрсөлдсөнөөс Э.Ганхүрэл түрүүлж, Н.Минжинсайхан удаалсан юм.
Наадмын шүүгчээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Ж.Баяржаргал, А.Эрдэнэ-Очир Н.Гантулга, утга зохиол судлаач О.Сономпил, “Цагаан-Уул” наадмын эзэн залуу яруу найрагч С.Начин нар ажиласан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ