Станцид гарсан галыг унтраажээ

img

Дөрөвдүгээр цахилгаан станцын генераторт өчигдөр  гал гарсан  талаар цахим сайтууд мэдээлж эхэлсэн боловч албаны эх сурвалж тоймтой хариулт өгөхгүй  байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр станцид гарсан галыг өчигдөр аврах албанынхан шуурхай унтраасан  аж. Галын улмаас ноцтой хохирол учраагүй гэсэн мэдээлэл бий. 1983 онд байгуулагдсан ДЦС-4 нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг.

Уг станц нь 1987 онд төслийн буюу 380 мВт-ын хүчин чадлаар ашиглалтад орж, улмаар 1988-1990 он 160 мВт-ын, 2007, 2009 онд 2 x 20 мВт-ын өргөтгөл хийгдэж нийт 580 мВт-ын цахилгаан эрчим хүчний, 1185 Гкал дулааны эрчим хүч гаргах хүчин чадалтай манай улсын хамгийн том дулааны цахилгаан станц юм. У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

4 horoolol:
magadgui horoololiin bairyyd mash huiten unjsun abari garsan n unen baih bas haluun us n tasarsan
2013-04-08
зочин:
NEWS.MN- дээр генераторын зураг харагдахгүй л байна ш дээ. Шууд.мн бодит үнэн мэдээлэл өгөөч ээ
2013-04-07
иргэн:
яг ямар зүйл болсныг мэдээгүй, мэдээлэлээ үнэн зөв аваагүй байж сенсаци тарихаа болоочээ. Генератор шатсан гэж хэн хэлээв хэн харав. бодитой зүйл бичэхийг сэтгүүлчдээс хүсч бна. энэ байдлаас үүдээд улс төржих хандлага гарах вий.
2013-04-07
Зочин:
Энэ генератор нь устөрөгчийн хөргөлттэй байдаг. гарсан галыг шуурхай унтрааж чадааагүй бол дэлбэрэлт үүсэх бөгөөд тэрхүү дэлбэрэлт ,галын тархалт хэдэн Км -ын радиуст хүрэхийг таамаглахад бэрхтэй Лав л 10 Км -ын радиуст юу ч үлдэхгүй галд өртөх байх даа Устөрөгчийн бөмбөгтэй адилхан л сөнөөх чадвартай зүйл шүү дээ Маш том алдаа гаргаж , маш том сануулга болсон байна даа
2013-04-07