
Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг дэмжлээ.
Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ