
УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт Дахин санал хураалтын зардал батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр хуваарьт тусгажээ.
Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн нэг мандат дахь дахин санал хураалт ирэх ням гарагт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нарын хооронд болно.
Үүнтэй холбоотой зардлыг УИХ батлах бөгөөд СЕХ-ноос 397.4 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж, УИХ-д саналаа ирүүлсэн байна.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ