
БНХАУ-ын Шанхай хотод уушгины үрэвслээр нас барсан хоёр хүн болон Анхуй мужийн Чужоу хотод уушгины хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөний сорьцноос шувууны ханиадны шинэ төрлийн A(H7N9) төрлийн вирус илэрсэн юм. Иймд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас нийт улс орнуудад хандан шаардлагагүй бол тус улсыг зорихгүй байх, тус улсаас шувууны гаралтай бүтээгхүүн түр хугацаагаар импортлохгүй байхыг анхааруулжээ.
Энэхүү өвчний халдварын тохиолдол хятадын өөр хотуудад ч илэрч, дөрвөн хүн өвдсөн бол тэдний ойр орчмын 167 хүнийг хавьталтайд тооцон эмнэлгийн хяналтад авчээ. Одоогийн байдлаар нийт есөн хүн өвдсөнөөс зургаа нь нас барсан аж.
Иймд уг ханиадны вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга удирдлагуудад үүрэг болгосон байна. Ингэхдээ хилийн мэргэжлийн хяналтын албаныхан онцгой сэрэмжтэй ажиллахыг сануулжээ.
Тухайлбал, Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэхийн дээр БНХАУ-аас гахай, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлохыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн олгохыг түр хориглоод байгаа аж. Харин өмнө нь авсан зөвшөөрлын дагуу орж ирж буй дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнд вирусын шинжилгээ хийж байж хилээр юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ