Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

img

  Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орно. Бусад нутгаар үүл багасна, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна.

Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эгь-Үүр голын сав газраар 6-11 градус, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус, зүүн зүгийн нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ