Долоо хоногийн тойм

Хаврын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 93.4 хувийн ирцтэйгээр өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт нээлтээ хийсэн юм. Чуулганы нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байв.
Төрийн тэргүүн хэлэхдээ ”Авлига бол хорт хавдар шиг хортой,огтолж хаяхгүй бол үсэрхийлдэг”, Арван цэцэрлэг барьчих мөнгө нэг авлигчийн холын хамаатны данснаас гарч ирж байна. Төр ийм хүмүүсийн толгойг илэх үү” гэх мэтээр хууль сахидаггүй, дураараа авирладаг улстөрчид рүү хатуухан үгийг дайсан.
Түүнчлэн тэрбээр хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна. Өмнө мөнгөний өмнө хууль мөхөстдөг байсан бол одоо хуулийн өмнө мөнгө мөхөстөж байна гэдгийг ч онцолсон. УИХ-ын чуулганы танхимд Төрийн тэргүүнийг үг хэлж байх үеэр МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимыг орхин гарсан бол МАХН-ын гишүүд ч араас нь дагасан юм.
МАН-ынхан жагсав
УИХ-ын хаврын чуулгантай зэрэгцэн МАН-ын гишүүд, дэмжигчид нийлсэн 300 гаруй хүн төв талбайд жагсав. Жагсаалын үеэр тус намын дарга Ө.Энхтүвшин "УИХ-д олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчнүүдийн хийсэн ажлыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийдэг болсон, иргэдтэй харилцах 1111 дугаарыг нээсэн, сонгогчид Төрийн ордонтой танилцах хугацааг нэмэгдүүлсэн, гадаадад алдагдсан “Батаар”-ын араас хөөцөлдсөн зэрэг ажлыг хийснийг дэмжинэ. Гэхдээ улс орны хөгжлийн хүрсэн түвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн ахиулсан, иргэдийн бодит орлогыг яаж өсгөсөн, ардчилал, шударга ёсыг хэрхэн дээдэлж ажиллав гэсэн шалгуураар дүгнэх юм бол нэмэх биш хасах үнэлгээ авна" гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.
Тиймээс Засгийн газар огцох ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байв.Түүнчлэн УИХ-д суудалтай МАН-ын гишүүдийн хувьд олонхын бүлэгт амлалтыг нь сануулж, хүний эрх шударга ёс алдагдаж байгааг засч залруулахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Жагсаал бүтэн өдрийн турш үргэлжилж төрийн тэргүүнд шаардлага хүргүүлснээр өндөрлөсөн юм. Х.Тэмүүжинг огцруулна гэв УИХ-д МАХН-аас сонгогдсон гишүүд болох Л.Цог, Ц.Цолмон, О.Баасанхүү,З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр боловсруулж байгаа тухай хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах болсон үндэслэлээ гэмт хэргийн гаралт өссөнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс үзвэл “Өнгөрсөн сард гарсан гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн хоёрдугаар сард 139 байсан бол гуравдугаар сарын 6-ний байдлаар 326 болж нэмэгдсэнд Х.Тэмүүжин сайдыг салбараа удирдаж чадахгүй байгаас үүдэлтэй гэж үзжээ. Тиймээс энэ долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах огцруулах шаардлагыг УИХ-д өргөн барихаар болсон гэдгээ сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хүргэлээ. Томуугийн халдвараас сэргийлэхийг анхаарууллаа БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужуудад гарсан томуугийн A(H7N9) вирусийн халдвараас сэргийлэхийг Засгийн газрын хуралдаанаас анхаарууллаа. Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна. Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарсан улсадаялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулах, зайлшгүй очвол амьд амьтны зах, дэлгүүр болон тахиа, шувуу, гахайн фермээр орохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг сануулсан юм. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ