Саармагжуулалт хийсэн байна

img

  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн орчимд мөнгөн ус асгарч, үүнтэй холбогдуулан ОБЕГ, МХЕГ болон тус аймаг дахь харъяа газрууд холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториас газар дээр нь шинжээч ажиллуулж байгаа бөгөөд агаар, ус, хөрсний нарийвчилсан шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариугаар хөрсөнд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гарсан тул 1 болон 2 дугаар худгийн хөрс хуулсан талбайг эрүүл хөрсөөр хучиж ажиллагааг дуусгажээ. Түүнчлэн энэ сарын 04-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Мөнхгэрэл тус эмнэлгийн хашаан доторхи эмнэлгийн хог хаягдлын цэг дээр мөнгөн ус илэрсэн тухай мэдээллийг ОБХ-т өгсөн байна. Үүний дагуу Цагдаагийн газар, МХГ, ОБЕГ-ын аврах тусгай ангийн химийн бүлэг МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторын шинжээч нарын бүрэлдэхүүний хамт очиж тухайн газрыг цагдаагийн газрын хамгаалалтанд авч үзлэг хийхэд мөнгөн ус болох нь тогтоогджээ. АТА-ийн химийн бүлэг мөнгөн усаар хордсон газар цэвэрлэгээ хийж  эргэн тойрон орчны хөрснөөс дээж авч МХГ-н лабораторт шинжлүүлэхээр өгсөн байна.  Харин Нэгдсэн эмнэлгийн хог хаягдалын цэгийн орчмоос авсан хөрсний шинжилгээгээр мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй тул саармагжуулалтыг хийлгэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ