
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригийн Засгийн газрын хуралдааны дараа Бурхан халдун уулыг зорин нийслэлээс хөдөлжээ. Харин гэнэтийн их хэмжээний цаснаас болж дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар цасанд боогдсон байна. Ерөнхий сайд ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан аж.
Онцгой байдлын Ерөнхий газрынхан Хэнтий аймгийн Онцгой байдлын албаныхантай холбоо барьж арга хэмжээ авч эхэлжээ. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа юм байна. Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон байна.
Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ