
Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй дээрх арга хэмжээ энэ сарын 12-ны 16.00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох юм. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оролцож өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулах юм байна. Энэхүү чөлөөт уншлага хайку, сонирхдог, хайку бичдэг хэн бүхэнд нээлттэй болох юм байна.
Сонирхуулахад, Хайку шүлэг нь Японоос гаралтай бөгөөд Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр юм. Японы хайку нь гурван мөр 17 үет шүлэг байдаг. Нэг хайку гол төлөв 5-7 үгээс бүтэх бөгөөд найман үгтэй байх нь ховор тохиолдоно. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, өөрийн уламжлалд түшиглэж, дундад зууны эхэн үед батжин тогтжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ