![400d776ef1d25a25e4e233e119d2fb82b2f33d96](http://www.shuud.mn/wp-content/uploads/2013/04/400d776ef1d25a25e4e233e119d2fb82b2f33d96.jpg)
Cаяхан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байна.
Түүний цэнгүүн “Миний дуу, миний аз жаргал” нэртэйгээр энэ сарын 12,13-нд болох юм.
Гавьяатын цэнгүүнд урлагийн МУАЖ Ш.Чимэдцэеэ МУАЖ А.Долгор болон МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попын шилдэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх аж.
Ирсэн хэний ч сэтгэлийг хөгөлж чадна хэмээн эрхэм найрагч ам бардам хэлж байв.
П.Наран