
Ерөнхий Н.Алтанхуяг энэ сарын 6-ны бямба гаригт Бурхан халдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа юм.
Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон байна. Энэ нь ойролцоогоор 70-аад хүн байна гэж эрлийн баг мэдээлсэн билээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Бурхан халдун ууланд авираад буцах замдаа цасан шуурганд боогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнтэй хамт яваа 70 хүний байршлыг тогтоон олж, яг одоо 23 хүнийг нисдэг тэргээр үндсэн отог руу хүргэж байна.
Дараагийн хүмүүсийг уулнаас татаж авах бэлтгэлийг хангаж байна гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдэгдлээ
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ