
МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгийн залуучуудын чуулганыг хийж эхэлжээ. Анхны чуулга уулзалт өнөөдөр Сүхбаатар аймагт болж байгаа юм.
Чуулганд оролцохоор Сүхбаатар аймгийн сумдаас нийтдээ 120 гаруй залуучууд, аймгийн төвөөс 60 гаруй залуучууд оролцож байна. Чуулганд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийн хөгжлийн талаар илтгэл тавих юм.
Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, одоо хийж байгаа болон цаашид хийх ажлуудынхаа талаар орон нутгийн залуучууддаа танилцуулж санал бодлоо солилцох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ