
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт Бурханхалдун ууланд авиралт хийхээр мордсон. Гэвч Ерөнхий сайдтай холбоо тасарсан тул холбогдох байгууллагууд эрлийн ажиллагааг тус хэсэгт зохион байгуулж ажилласан билээ. Хил хамгаалах байгууллагаас Хилийн 0252 дугаар ангиас эрлийн бүлэг өнгөрсөн шөнийн 01.30 цагт гарч 04.00 цагийн орчим Бурхан халдун ууланд очсон байна. Эрлийн бүлгийн ажиллагаа өглөөний 06.30 минутад эхэлж, 10.00 цагийн орчим Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон хамт явсан хүмүүсийг Бурхан халдун уулын энгэрээс олжээ. Одоогийн байдлаар хилчид Ерөнхий сайдтай явсан бүлэг болон эрлийн ажиллагаанд оролцсон нийт 200 гаруй хүнийг хээрийн нөхцөлд хооллож аюулгүй байдлыг нь хангаад байна. Харин эхний ээлжийн хүмүүс нисдэг тэргээр Улаанбаатарт ирж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ