
Бурхан Халдун ууланд төөрөөд байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягыг дөнгөж сая нисдэг тэргээр Улаанбаатарт авчирсан байна.
Түүнийг Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хүргэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөрөвдүгээр сарын 6 буюу өнгөрсөн бямба гаригийн өдөр Засгийн газрын хуралдаанаа дуусгаад Бурхан Халдун ууланд авирахаар яваад төөрсөн аж.
Тиймээс ОБЕГ болон Хил хамгаалах байгууллагаас Хилийн 0252 дугаар ангиас эрлийн бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 60 гаруй хүнийг өнөөдөр 10.00 цагийн орчим Бурхан халдун уулын энгэрээс олсон юм.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ