"Чалко"-той хийсэн гэрээг судлах ажлын хэсэг байгуулав

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар  өнөөдөр Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл, Монгол судлалыг бий болгох, Газрын тухай багц хууль зэрэг хуулийн төслийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцжээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон учраас УИХ болоод бүлэг үүнийг дэмжээд явах нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн.

Мөн бүлгийн хуралдаанаар  Монгол судлалын асуудлыг  хэлэлцлээ.

 Монгол Улсыг судалдаг монгол эрдэмтэд, өөрийн шинжлэх ухааны байгууллага Монголыг судлах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо” гэсэн мэдээллийг өглөө. Мөн тус бүлгийн хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлжээ. Газрын тухай багц хуулийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын гарч ажиллан газрын харилцааг зохицуулдаг аж ахуй нэгж, байгууллагын саналыг сонсох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Түүнчлэн тус бүлгийн гишүүдийн гол хэлэлцсэн чухал асуудлын нэг нь “Эрдэнэс таван толгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээг судлах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Цог ахлахаар болсон байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmm:
Galzuu Tsog ahlana gene uu
2013-04-08
danzaa:
tsog dargad amjilt husie.
2013-04-08
ИРГЭН:
ШУДАРГА ЁС гэж ГОЁ НЭР ӨГЧИХӨӨД АМРАГ САДАН ТӨРӨЛӨӨ ДАРГА ДОРГО БОЛГООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2013-04-08