Түркийн Ерөнхий сайд манай улсад айлчилна

img

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Түрк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Товч намтар Төрсөн он сар өдөр:     1954 оны 2 сарын 26 –ны өдөр Истанбул хотод төрсөн. 59 настай Боловсрол: 1973 он   Шашны тусгай дунд сургууль төгссөн /Имам Хатип/ 1981 он   Истанбул хотын Мармара Их сургуулийн худалдаа, эдийн засгийн факультет төгссөн Ажилласан байдал: 1969-1980 он    Сонирхогчийн хөл бөмбөгийн тоглогч 1970 он    Үндэсний авралын намын залуучуудын байгууллагын дарга 1985 он    Сайн сайхны намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Истанбулын тойргийн дарга 1994 он     Истанбул хотын дарга 1997 он    Сиирт мужид болсон сонгуулийн үеэр ухуулга агуулсан шүлэг ишлэсэн хэргээр 4 сар шоронд хоригдсон 2001 он    Шударга ёс, хөгжлийн намын үүсгэн байгуулагч, дарга 2003 он    Сиирт мужаас нэр дэвшиж, сонгогдсон парламентын гишүүн 2003 оноос   Ерөнхий сайд Гэр бүлийн   Эхнэр, 4 хүүхэдтэй байдал: Сонирхол:    Хөл бөмбөг, уран зохиол Бусад:     Р.Т.Эрдоаны эцэг нь эргийн харуулын алба хашдаг хүн байсан бөгөөд Түркийн ирээдүйн Ерөнхий сайд өсвөр насандаа Истанбул хотын гудамжинд ундаа, нарийн боов худалдаалдаг байжээ. Тэрээр Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Тэрээр хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн байна байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ