
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригийн өдөр Засгийн газрын хуралдаанаа дуусгаад Бурхан Халдун ууланд авирахаар яваад төөрсөн билээ. Ерөнхий сайд 60 гаруй хүний хамтаар өнгөрсөн бямба гаригийн үдээс хойш Улаанбаатар хотоос хөдөлсөн бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс мөн цөөнгүй хүн багтсан байсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүнийг дагалдан явсан хүмүүсийг Бурхан халдуyн уулнаас олоод байгаа билээ. Ерөнхий сайд эмнэлэг яваагүй шууд гэр рүүгээ явсан бөгөөд одоо гэртээ амарч байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна. Мөн Ч.Сайханбилэгийн гар, хөлийн үзүүр хөлдсөн байж болзошгүй тул эмчилгээнд орсон гэнэ. Харин дагалдан явсан хүмүүс машинаар Улаанбаатар ирж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ