Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Дархадын хотгор, Эгь-Үүр, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газар, зүүн зүгийн нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ