
-Чингис зочид буудалд 10.00 цагт “Өсвөр үеийнхний хөгжлийн форум 2013” болохтой холбоотойгоор ХАХНХЯ -ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал мэдээлэл хийнэ. Энэ үеэр Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэн өнөөгийн нийгэмд хэрхэн хөгжиж байна вэ? PC тоглож, гадуур тэнэж, тамхи зуусан 10-н жилийн сургуулийн зарим хүүхдүүдэд Эх орноо гэсэн ирээдүйн зорилго байхгүй байж болно. Харин тэдэнд энэ сэтгэлгээг төлөвшүүлэх ёстой зэрэг асуудлаар ярилцах аж.
-Ямар нэг шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болж, хэн нэгний оролцоогүйгээр бие даан хүссэн газартаа хүрч очих боломжгүй олон иргэд Та бидний дунд бий. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох аяны хүрээнд дэд бүтцийн асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах бүх шатны төлөөлөл оролцсон дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг Өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд Нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд болно.
-МХЕГ-ын хурлын танхимд 09-18 цагт “Олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагуудын даралтат сав, шугам хоолой, цахилгаан болон хийн хангамж, тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд тавигдах шаардлага, анхаарах асуудлууд” сэдвээр худалдааны төвүүдийн инженер техникийн ажилтан, ажиллагсдад сургалт хийгдэнэ. Сургалтыг МХЕГ, НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын газар, хэлтсээс зохион байгуулж байгаа аж.
-Монголын нөхцөлд хийгдэх авто замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний стандарт буюу
явган гарцын болон эгнээ, урсгалын цагаан тэмдэглэлийн асуудлаар Континенталь зочид буудлын хурлын танхимд 10.00 цагт хэлэлцүүлэг эхэлнэ. явуулах гэж байна.
-Хэвлэлийн Хүрээлэнд 12.00 цагт Хөшөөтийн нүүрсний ордын давж заалдах гомдлыг шүүх нуун дарагдуулж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон зарим нэг чухал баримтыг устгасан талаар "Хүний эрхийн хөгжил төв"-ийн тэргүүн Г.Уранцоож, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга асан С.Машлай тамгаа өгөхгүй үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа талаар сумын Засаг дарга болон ИТХ-ынхан мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ