Энэ хавар 393,5 мянган га-д талбайд тариалалт хийнэ

img

  Манай улс энэ жил 393,5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүний 324,7 мянган га-г үр тариа эзэлнэ. Үр тарианы нийт талбайн 313,7 мянган га-д улаан буудай тариалж, 470,5 мянган тонн ургац хураана. Үүнд 50,1 мянган тонн үр хэрэгтэй байгаагаас 41,1 мянган тонн үрийн нөөц бэлэн байгаа аж. Түүнчлэн төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган га, 20.7 мянган га малын тэжээл, тосны ургамал 25 мянган га талбайд тариалахаар төлөвлөжээ. Энэ жил тариалангийн зүүн, баруун  бүсийг сэргээх ажлын хүрээнд Дорнодын Халхгол сум, Хэнтий, Увс аймагт газар тариалан хөгжүүлэхэд анхаарах юм байна. Тариалалтад нийтдээ 20,3 мянган тонн шатахуун хэрэглэх тооцоо гарчээ. Улмаар ид ажлын үеэр тариаланчдыг шатахуунаар таслахгүйн тулд Тариан эрхлэгчдийг дэмжих сангаас нефьт импортлогчидтой гэрээ байгуулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ