Оношлогооны төвүүд уртасгасан цагаар ажиллана

img

Авто техникийн хяналтын үзлэгийг чирэгдэлгүй, чанартай зохион байгуулах зорилгоор Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд байрлах техникийн хяналтын үзлэгийн төв өчигдрөөс уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Мөн амралтын өдрүүдэд 08-20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс шийдвэрлэжээ. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа гурван техникийн хяналтын үзлэгийн төв нь 300 мянга гаруй тээврийн хэрэгслийг оношилоход цаг хугацаа хүрэлцэхгүй, ачаалал их байгаа тул ийнхүү зохицуулалт хийж байгаа аж. Үзлэгт хамрагдах тээврийн хэрэгсэл нь суудлын автомашин бол 10 мянган төгрөг, харин ачааны 15 мянган төгрөгөөр оношилгоонд орж байна. Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар 560 мянган тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа ба нэг өдөрт 50-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dgvig:
yaj urtasgaad bgaag ni bichdeggui yum bhdaa
2013-04-09