Их тойруу доторхи гудамжийг зургаан зэрэглэлээр тохижуулна

img

Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийг танилцуулж байна.  Энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зардлыг НИТХ-аар хэлэлцэн батлах бөгөөд тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Агаар цэвэр Улаанбаатар” зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинэчлэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах тухай тусгасан байдаг. Тиймээс  Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулахаар энэхүү тохижилтийн зураг төслийг боловсруулжээ.

Энэхү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг 6 зэрэглэлд ангилан төлөвлөж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна.  Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Их тойруугийн хэмжээнд 6 байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Их тойруу доторхи гудамж талбайн тохижилтын эзкиз  зургийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАяр:
Төслийн газрууДыг өмнөх хотын Дарга гарууД зарчихаагүй байгаа...нөгөө зарсан 17ООО газар наана чинь цохиж яваа юм биш бээз... Үүл Даргаа газар зарсан гээД яриаД байвал таныг огцруулна гээД жагсах байх шүү,,,
2013-04-09
Zochin:
Saixan medee bainaa, neg asuudal bodogdoj baina,Ulsiin niislel uchir bas neg mongol gesen ungu uzemj xelber design yavxiin bolov uu esvel nuguu l Urt tsagaan shig xyatad chimeglel toxijilttoi bitii bolchoosoi!!! za za erkh bish ter ene teriigee mani meteesee deer l bodson ni l bailguide!!!
2013-04-09
Зочин:
ЭХЛЭЭД ИХ ТОИРУУ ДОТОР БАЙГАА ХААЖ БООСОН ХАШАА,ГУДАМЖАА НЭЭГЭЭЧ. ТОМ ЮМ ЯРИАД БАЙДАГ.
2013-04-09
Çî÷èí:
ÓÁ-ûí á¿õ ãóäàìæ òàëáàé ýíý çóðàã äýýðõ øèã áîëáîë ñàéõàí ë áàéíà. Õàìãèéí ãîë íü õèéñýí þìàà ÿéðýí áîëãîîä áàéâàë õàéðàí òºñºâ ìºí㺠áîëíî ø äýý.Õîã õàÿæ áàéãàà õ¿ì¿¿ñ áîëîí òàìõè÷èäòàé øèéäâýðòýé òîäîðõîé òýìöýõ õýðýãòýé ø äýý. Ñàéí òîðãîõ, ýñâýë õºäºëìºð õèéëãýæ õîã ò¿¿ëãýæ ÿàãààä áîëäîãã¿é þì áý? Õ¿íèé ýðõ ãýýä, òýð õ¿ì¿¿ñ íü ¿¿ðãýý ìýäýõã¿é áàéõàä äýíä¿¿ òýíýãë¿¿ëýýä áàéæ áîëîõ óó?
2013-04-09
zochin:
Mash saihan medee baina. Hot maani olon jil ezengui ail shig yavlaa. Huuhed baihad ogloo surguulidaa yavah geed garaad irehed zam talbai tsetserlegiig ni usalsan saihan tsever agaartai tsemtsger gudamjaar alhdag baiv. Uul dargiig demjij baina. Oyutan suragch zaluuchuudiin huchiig ashigalh heregtei shuu yalanguya hamgaalah tsever bailgah tal deer ni
2013-04-09