
Соёл, спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг зарласан билээ. Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан комисс уралдааныг дүгнэж шилдгүүдийг тодруулаад байна.
Уралдаанд нийт 93 бүтээл иржээ. Уралдааны нэгдсэн дүнгээр 668 оноогоор Г.Анхбаярын “Зургаа” зохиол I байрт шалгаран 10 сая, 645 оноогоор Д.Мэндсайханы “Би хэн бэ?” зохиол II байрт шалгаран 6 сая, 637 оноогоор С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиол III байрт шалгаран 4 сая төгрөгөөр тус тус шагнуулжээ. Харин тусгай байрт Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын “Дүүжлүүрийн эзэн”, П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин ...”, Т.Бум-Эрдэнийн “Нүд” жүжгийн зохиол тус тус шалгарч зохиолчид нь нэг сая төгрөг гардан авсан байна.
“Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Төрийн өмч болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ