
БНХАУ-д өчигдрийн байдлаар томуугийн A(H7N9) вирусын халдвараар өвчилсөн хүний тоо 21, үүнээс хүнд өвчтөн 12, дунд зэрэг гурав хүн байна. Харин зургаан хүн нас баржээ. Мөн өвчтнүүдтэй ойр байсан 559 хүнийг хяналтад авч, ажиглаж байгаа аж.
Өвчин гарсан мужуудад аюулгүй байдлыг хангах үүднээс тахиа, тэжээмэл шувуудыг устгаж, шувууны мах худалддаг дэлгүүрүүдийг хааж, тархалтыг хязгаарлах, хяналт тогтоох арга хэмжээг эрчимтэй авч байгаа юм байна.
Одоогоор өвчилсөн хүмүүс хоорондоо холбоогүй бөгөөд шувуу, шувууны аж ахуй, худалдаа, тээвэр, мах бүтээгдэхүүнтэй харьцаж байсан байна. Одоогоор хүнээс хүнд халдварласан гэх тохиодол бүртгэгдээгүй аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ