“Нисдэг сүрэг”-ийн эзэд чуулж байна
Харин сүүлийн есөн жил завсарласан зөгийчдийн зөвлөгөөн “Discover Mongolia”-д өнөөдөр эхэлжээ. Улсын хэмжээнд зөгийн аж ахуй эрхлэн бал үйлдвэрлэгчид “нисдэг сүрэг”-ээ хойшид хэрхэн үржүүлж, олшруулах, бүтээгдэхүүний чанар, савлагааг сайжруулах асуудлаар чуулж байгаа юм. Жилээс жилд зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо болон зөгийн балны шимт чанар буурсаар байгаа нь байгалийн унаган төрх алдагдсантай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Улсын хэмжээнд жилд 30-35 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг. Зөгийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой бус байгаа талаар зөгийчид хэлж байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ