Сахилгагүй бүсгүйчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

img

Ханноверийн үзэсгэлэнгийн үеэр ОХУ, Германы төрийн тэргүүнүүд рүү дайрсан бүсгүйчүүдэд Германы Эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлээр хэрэг үүсгэсэн тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд бичжээ. Германы цагдаа нарын хэлснээр 18-33 насны таван эмэгтэйгийн хоёр нь Украин, нэг нь Орос, хоёр нь Германы иргэн байсан байна. Төрийн тэргүүнүүд “Вольксваген” компанийн танхимын үүдэнд очих үед сэтгүүлчдийн дунд байсан  “FEMEN” хөдөлгөөний  дэмжигчид  ийнхүү дайрч гарч иржээ. Бүсгүйчүүд цээжээ нүцгэлж бие дээрээ бичсэн элдэв үгийг англиар хэлж байсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ байдлын талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Бүсгүйчүүдийн хувьд, Тийм ээ... Өглөө цай ууж амжаагүй. Хэрвээ тэд нөгөө олны ярьдгаар хиам, сало харуулсан бол би баярлах байлаа. Харин тэдний үзүүлсэн зүйл тэгтэл баярлахаар юм байсангүй. Бурхны авралаар, ижил хүйстнүүд тайчаагүй нь яамай” гэжээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
goe hariult
2013-04-10
øóóä:
Àðãàã¿é ë èõ ã¿ðíèé òýðã¿¿í þì áàéíà.Ñèéðýãõýí õàðèóëñàí áàéíà ø¿¿.Ìàíàé ìàëíóóä øèã àðä ò¿ìíèé õºðºí㺺ð òîãëî÷èõîîä ,òà íàðûí òºëºº ë çàëáèð÷ ÿâààä èðëýý ãýæ ìàíãàðòààã¿é áàéíà.Ýëýã äîîãíóóä è÷ýýñýé.
2013-04-09
ttttttttt:
hahaha goy hariulj
2013-04-09