
Японы пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн “Patriot” комплексийг бэлэн байдалд оруулснаа мэдэгдлээ. “Patriot” нийслэлийг бүхэлд нь төдийгүй Хааны ордон, засгийн газар зэрэг байгууллагуудыг Хойд Солонгосын болзошгүй пуужингийн цохилтоос хамгаалах юм. Мөн өөр хоёр “Patriot PAC-3”-ыг ойрын хугацаанд Нарашино хотод цэргийн “Асака” баазад байршуулахаар болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “SM-3” зенитийн пуужинтай Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц далайд гарах тушаал авсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Хойд Солонгосын зүгээс пуужин харвасан тохиолдолд шууд устгах тушаалыг Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра албан ёсоор өгчээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ