Элчин сайд, ноён Ж. Грегори Гоундхокийг хүлээн авч уулзлаа

img

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён Ж. Грегори Гоундхокийг энэ сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Олон улсын прокуроруудын холбоотой хамтран хэрэгжүүлэх гэж байгаа, Англи Улсын Засгийн газраас дэмжигдсэн “Прокурор солилцон ажиллуулах” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар Канадын Ванкувер мужийн Прокурорын газар нааштай хариу өгөөд байгаа тухай ноён Элчин сайдад Улсын Ерөнхий прокурор дэлгэрэнгүй мэдээлж, цаашид энэ талаар нягт хамтран ажиллахыг хүслээ. Канадын элчин сайд энэхүү төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид зөвхөн төслийн хүрээнд бус бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  Түүнчлэн, уулзалтын явцад Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Монгол Улс, Канад улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа мужийн төдийгүй Холбооны улсын түвшинд өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ