Байнгын хорооны хуралдаан болно

img

  04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт: 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: •“Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; •“Засгийн газарт үүрэг өгөх тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/. 2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: •Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах; •Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; •Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; •Маршалын албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; •Мөрдөх албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; •Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; •Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ