Зүүн хойд Азийн орнуудын Засгийн газар хоорондын хуралдаан болж байна
Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизмын Экспертийн болон ахлах албан тушаалтны хорооны ээлжит VIII хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотод болж байна. Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, түүнд учирч буй хүндрэл бэрхшээлийг багасгах, харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлагын үүднээс 2005 оны 11 дүгээр сард Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны механизмыг Монгол Улс, ОХУ, БНСУ, БНАСАУ-ын зүгээс санаачлан үүсгэн байгуулсан юм. Одоогоор уг механизмын үндсэн гишүүнээр Монгол Улс, ОХУ, БНСУ, ажиглагч гишүүнээр БНХАУ, Япон улсууд ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг нийгмийн комисс нь уг механизмын Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ