Ираны гурван хот газартай тэгширчээ

img

  Цөмийн цахилгаан станцтай  Бушер хотын ойролцоо 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж гурван хот юу ч үгүй болтлоо сүйрсэн талаар Ираны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичжээ. Тэдний мэдээлснээр хамгийн их хохирол амссан хот нь Каки  мөн Хормуж, Кенган гэнэ. Эдгээр хотод 10-30 мянган хүн оршин суудаг.  Одоогийн байдлаар  газар хөдлөлтийн улмаас 57 хүн амиа алдаж 600 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл аваад байгаа аж.

Газар хөдлөлтийн төв Бушерын цахилгаан станцаас 91 км-ийн зайд байсан байна. Байгалийн гамшиг цөмийн цахилгаан станцын ажиллагаанд нөлөөлөөгүй гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Зарим эх сурвалж Бушер 6,3-аас илүү хүчтэй газар хөдлөлтөд ч тэсвэртэй хэмээн хэлжээ. Бушерийг 1974 онд Германы  “Kraftwerk Union” концерн, Оросын “Атомстройэкспорт” хамтран барьсан аж.

Иран манай гаригийн газар хөдлөх магадлалтай аюултай бүсэд багтдаг арван орны нэг бөгөөд 2003 онд 6,3 хүчтэй магнитудын гамшгаас болж 31 мянган хүн амиа алдаж, 42 мянган хүн гэмтэж бэртсэн юм.

Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ