
Хэдэн жилийн өмнө Нийслэл хотын зүүн хэсэгт буюу Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт “Ургах наран” хороолол гэх шинэ суурьшлын бүсийг бий болгосон. Гэвч байгуулагдсан цагаасаа барилгын чанар, халаалт дулааны доголдол зэргээр хэл ам дагуулж ирсэн билээ. Өнгөрсөн өвлөөс Ургах наран хорооллын бохирын асуудал яригдах болж, одоо энэ асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь 2,5 га газрыг бохирдуулж байгаа аж. Иймд Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус хорооллын барилгын гүйцэтгэж компанид шаардлага хүргүүлж бохирынхоо асуудлыг шийдэхийг үүрэгдэж дөрвөн сарын 1 хүртэл энэхүү шаардлагыг биелүүлэхийг хүссэн. Гэвч тус газраас өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй тул өнөөдөр Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтынхан тус хороололд очиж, шалгахаар болсон байна. Мөн шаардлага биелүүлээгүй компанид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ