Жоли 200 мянган ам.доллар хандивлав

img

  Алдарт жүжигчин Анжелина Жоли  Малала Юсуфзай охины санд 200 мянган ам.доллар хандивлаж байгаагаа “Women in the World” дээд хэмжээний уулзалт дээр мэдэгджээ. Анжелина Малала охиныг толгойдоо буудуулсан эмгэнэлт хэргийн дараа 50 мянган ам.доллар хандивлаж байсан бол ийнхүү эмэгтэйчүүдийн их хурал дээр дахин мөнгө хандивлаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “ Талибуудын харгис үйлдэл эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн охины дуу хоолойг улам чанга болголоо” хэмээн хэлсэн байна. Малала охин Холливудын одын үйлдэлд талархан “Миний амьдралын хамгийн жаргалтай мөч” гэж хэлсэн байна. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зураг:
цаана нь байгаа зураг өөрийг нь зурж байсийншд би...
2013-04-10
irgenbmb:
deer neg sait deer 20 mynga gej baisan oddoo 200 mynga bolloo.odoo oor neg sait deer 2 say bolj baigaa biz.vnen bodit medeeleel bichih n setgvvlchidiin ug n vvreg baigaad baidag.
2013-04-10