Их суудлын хуралдаан болно

img

  Иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хийхээр товлосон байна. Тус маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09.30 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж   Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уламбаяр:
Тэмүүжинд хуульзүйн салбарт өөрчлөлт хийж байгаад талархаж байна. Гэвч байгалийн гамшиг осол, гал түймэрийн аюулын эсрэг тэмцэх сэргээн босгох үүрэгтэй хүмүүсийг хууль сахиулах байгууллагад нэтгэх нь зүйд нийцэхгүй. Үүнийг анхааралдаа аваарай.
2013-04-10
Солонго:
Төрд ардчилсан нам гарсанаар хууль бус шийдвэрийг таслан зогсоож ард түмэндээ нааштай шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Үндсэн хуулийн цэц хууль зөрчигдийн шудрага бус явдлыг таслан зогсоож байгаад талархаж цэцийн цаашдын ажилд амжилт хүсье.
2013-04-10
Батхүү:
Монгол улсын иргэдийг төлөөлж иргэн Лхамжав үндсэн хуулийн цэцэд хууль зөрчсөн талаарх асуудлыг тавидаг байсан бол одоо өөр шинэ иргэд хууль зөрчсөн асуудлыг тавьж байгаа нь тун бахархууштай байна. Энэ иргэнд амжилт хүсье.
2013-04-10
Батхүү:
Монгол улсын тєр хуулийг гууль болгож байгаад харамсаж байдаг. Энэ иргэн зєв шудрага иргэн байна. Зєв асуудлыг тавьжээ. Yндсэн хуулийн цэц хууль зєрчигчдийн увайгvй явдлыг таслан зогсоох цаг нь иржээ.
2013-04-10