Ж.Батзандан шүүгчдэд хүний эрхийг зөрчихгүй байхыг захилаа

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн юм. Хуралдаанаар гишүүд Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцлаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах найман хүний танилцуулгыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан. Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдээс нууцаар санал хураажээ.

Нийт 35 хүн шалгалт өгснөөс 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна. Ингээд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчдээр томилуулах саналаа ийнхүү УИХ-д танилцуулж байгаа аж.

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, хуучин хуулиар уу. Хэрэв шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ” гэдгийг тодруулав. “Дээд шүүхийн найман шүүгч хуучин хуулийн дагуу орж ирсэн. УИХ-аар баталсан шинэ хууль энэ сарын 15-аас хэрэгжинэ. Тиймээс хуулийн дагуу бусад шүүгчдийг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилоно. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 36, ахмад нь 46 настай байгаа” хэмээн  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хариулт өгсөн.

Харин шүүхийн хүний нөөцийн бодлогын талаар сонирхсон Ц.Оюунбаатар гишүүний асуултад тэрбээр хариулахдаа “Хүний нөөцийн бодлого бий ч бид хуулиндаа захирагдана. Хуульд заасан шалгуурыг давсан, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүн шүүгч болдог. Шүүгчдийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд бий. Тэтгэвэрт 60 насанд гарах хуультай. Шүүхийн шинэ хуулийн хүрээнд шүүгчдийн ажлын ачаалал зэргийг харгалзаж хүйс хамаарахгүйгээр шүүгч өөрөө хүсвэл 55 нас хүрээд, эсхүл 25 жил шүүгчээр ажилласан бол тэтгэвэрт гарах боломжтой болсон” хэмээв.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд хандан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Ганбат нар хүний эрхийг дээдэлж, хүнийг хилсээр шийтгэхгүй байхыг захиж байлаа. Мөн уламжлал, шинэчлэлийг хослуулж, улс төрчдөд, мөнгөтэй бүлэг хүмүүст үйлчлэхгүй чигч байж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахад санаачлагатай ажиллахын чухлыг онцлов.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oiooo:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
2013-04-10
mngl:
asdf
2013-04-10